Jump to content

Хосеп Гуардиола

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жосеп Гуардиола
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖосеп Гуардиола и Сала
Өндөр1.80 м (5 фут 11 инч)
БайрлалХамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
Гимнастик Манреса
1983–1990Барселона
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1990–1992Барселона Б59(5)
1990–2001Барселона263(6)
2001–2002Брешиа11(2)
2002–2003Рома4(0)
2003Брешиа13(1)
2003–2005Ал-Ахли36(7)
2005–2006Дорадос10(1)
Нийт378(17)
Шигшээ баг
1991–1992Испани U212(0)
1992–2001Испани47(5)
1995–2005Каталони7(0)
Дасгалжуулсан багууд
2007–2008Барселона Б
2008–2012Барселона
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).
Олимпын медаль
Эрэгтэй хөлбөмбөг
 Испани-ыг3 төлөөлж
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 Баг

Жосеп "Пеп" Гуардиола и Сала (кат. Josep "Pep" Guardiola i Sala; 1971 оны 1 сарын 18-нд Каталони, Барселона, Сантпедорт төрсөн) нь Испанийн хөлбөмбөгийн менежер бөгөөд хуучин тоглогч юм. Гуардиола хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бөгөөд замналынхаа ихэнх хугацааг өдгөө удирдаж буй Барселона багтаа өнгөрөөжээ. Тэрээр Барселона багийг анх удаа Европын цомд хүргэсэн Йохан Круйффын мөрөөдлийн баг-ийн бүрэлдэхүүнд багтаж байв. Гуардиола мөн Италид Брешиа Кальчио, Рома; Катарт Ал-Ахли; Мексикт Дорадос де Синалоа багуудад тоглож байв. Мексикт тоглож байх үедээ дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Олон улсын тавцанд тэрээр Испани, Каталонийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байв.

Зодог тайлаад Барселона Б багийн дасгалжуулагчаар ажиллах болов. 2008 оны 5 сарын 8-нд Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта Франк Райкаардын дараагийн нэгдүгээр багийн менежерээр Гуардиолаг томилсноо зарлажээ. 2008 оны 6 сарын 5-нд албан ёсоор гэрээ байгуулж, үүрэгт ажилдаа орсон[1]. Менежерийн хувиарх анхны улиралдаа Барселонаг Ла Лига, Копа дел Рэй, Аваргуудын Лигт түрүүлүүлж, гурван цом хүртсэн бөгөөд УЕФА Аваргуудын Лигт түрүүлсэн хамгийн залуу менежер болжээ. Дараагийн улиралд Гуардиола болон Барселоа баг Испанийн Супер цомд Атлетик Бильбаог, УЕФА Супер цомд Шахтар Донецк, ФИФА Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Эстудиантес багийг ялж түрүүлснээр нэг жилд менежер хүний хувиар хүртэж болох 6 цомыг бүгдийг хүртжээ.

2011 оны 9 сарын 8-нд Гуардиолад Каталонийн парламентаас түүний амжилтыг үнэлж, парламентын алтан медаль олгожээ[2].

2012 оны 4 сарын 27-нд хэвлэлийн бага хурал дээр Барсаг орхих болсноо мэдэгдэж, түүний туслах Тито Виланова Барсаг дасгалжуулахаар болсон юм.

Баг Лиг Цом Тив Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Европ Бүгд
1990–91БарселонаЛа Лига40100050
1991–9226030110400
1992–932805160391
1993–943405090480
1994–952424060242
1995–963217071462
1996–973808071531
1997–98603050140
1998–992213010261
1999–002500000250
2000–012824380404
Итали ЛигКоппа Италиа Европ Бүгд
2001–02БрешиаСерие А11220--132
2002–03Рома40311081
Брешиа13131--162
Катар ЛигКатарын Эмирийн цом Ази Бүгд
2003–05Ал-АхлиКатар Старс Лиг 1829392367
Мексик ЛигЦом Хойд Америк Бүгд
2005–06СиналоаПримера Дивизион 1016140202
БүгдИспани 263643471238411
Итали 2838210375
Катар 1829392367
Мексик 1016140202
Нийт 31912661085447026

[3]

Испанийн шигшээ баг
ОгнооГарааГоол
199221
199350
199471
199500
199651
199741
199800
199990
200081
200170
Нийт475
  1. Rijkaard until 30 June; Guardiola to take over FC Barcelona, 8 May 2008
  2. "Noticies 3/24". TV3. Татаж авсан: September 09, 2011. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. Josep Guardiola Sala - International Matches Rec.Sport.Soccer Statistics Foundation, 1 December 2002
 Commons: Хосеп Гуардиола – Викимедиа зураг, бичлэг, дууны сан