Jump to content

Батбаярын Ариун-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батбаярын Ариун-Эрдэнэ
тамирчны тухай
Төрсөн өдөр1983 оны 1 сарын 14 (1983-01-14) (41 настай)
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Хутаг-Өндөр сум
Яс, үндэсМонгол үндэстэн
Улс, орон Монгол (МУ)
Тамир, спортэрэгтэй жүдо

Батбаярын Ариун-Эрдэнэ (1983 оны 1 сарын 14-нд төрсөн) нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, жүдо бөхийн 6-р дантай, Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын 8 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Азийн 5, улсын 13 удаагийн аварга бөх. 2021 оны 5 сарын 26-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.

Одоо Булган аймгийнхаа засаг даргаар ажилладаг.

Ариун-Эрдэнэ 2000 онд Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 2004 онд Их Засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Мөн 2011-2013 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг бизнесийн удирдлагаар суралцаж төгсчээ.

2003-2013 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт тамирчин, 2014-2016 онд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад АНУ-ын Сан-Франциско хотод нэг жил англи хэлний курст сурсан. 2018-2020 онд "Монголросцветмет нэгдэл" төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "Шижир алт" компанийн захирлаар ажилласны дараа 2020 онд Булган аймгийн засаг даргын албан тушаалд томилогджээ.

Ариун-Эрдэнэ 2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга, 2017 оноос Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, Монгол-Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүний сонгуульт ажилтай.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2004 Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Самданжамцаар долоо даван

түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

128
2014 Булган аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256