Баянмөнхийн Гантогтох
Харагдац
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Үндэс | Монгол | ||||||||||||||||||||
| Төрсөн огноо | 1972 оны 4 сарын 12 | ||||||||||||||||||||
| Спорт | |||||||||||||||||||||
| Спорт | Үндэсний бөх | ||||||||||||||||||||
| Бөхийн мэдээлэл | |||||||||||||||||||||
| Бөхийн цол | Улсын гарди | ||||||||||||||||||||
| Дуурсгаж явсан нутаг | Хяргас, Увс | ||||||||||||||||||||
| Улсын гарди | 2004 | ||||||||||||||||||||
| Улсын заан | 1994 | ||||||||||||||||||||
| Улсын наадмын барилдааны амжилт | |||||||||||||||||||||
| Үзүүрлэсэн | 3 (2000, 2002, 2004) | ||||||||||||||||||||
| Шөвгөрсөн | 10 (1994, 1995, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006) | ||||||||||||||||||||
Медалийн хураангуй
| |||||||||||||||||||||
Баянмөнхийн Гантогтох нь Монголын үндэсний бөхийн гарди цолтой бөх юм. 2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Гавьяат тамирчин болсон.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 2006 | Улс | 1024 | Улсын Гарьд | 5 | Өрнөн Дэлгэрэх | |
| 2005 | Улс | 512 | Улсын Гарьд | 6 | Үнэн Зоригт | |
| 2004 | Улс | 512 | Улсын Гарьд | 8 | Тод Сонин | |
| 2004 | Цол нөхөн олгосон/хураасан | 4 | Улсын Заан | Улсын Гарьд | 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар 2000 онд төрийн наадамд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн Улсын Гарьд цол олгосон.[2] | |
| 2003 | Улс | 512 | Улсын Заан | 4 | ||
| 2002 | Улс | 512 | Улсын Заан | 8 | Бууршгүй Хүчит | |
| 2001 | Улс | 1024 | Улсын Заан | 6 | Уран Барилдаант | |
| 2000 | Улс | 512 | Улсын Заан | 8 | ||
| 1999 | Улс | 512 | Улсын Заан | 5 | Хурц Шаламгай | |
| 1998 | Улс | 512 | Улсын Заан | 5 | Саруул Сайжрах | |
| 1997 | Улс | 512 | Улсын Заан | 4 | ||
| 1996 | Улс | 512 | Улсын Заан | 0 | ||
| 1995 | Улс | 512 | Улсын Заан | 6 | Үлэмж Бадрах | |
| 1994 | Улс | 768 | Сумын Заан | 7 | Улсын Заан |
|
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
- 1994 оны улсын наадмаар 7 даван шууд улсын заан цол хүртсэн.
- 1995 онд 6 давж Г.Өсөхбаярт унасан.
- 1996 онд Олимпын жил барилдаагүй.
- 1997 онд 4 давж А.Сүхбатад унасан.
- 1998 онд 5 давсан.
- 1999 онд 5 давсан.
- 2000 онд 8 давж үзүүрлэсэн.[2]
- 2001 онд 6 давж Д.Бумбаярт унасан.
- 2002 онд 8 давж үзүүрлэсэн.
- 2003 онд 4 давж Д.Амгаланбаатарт унасан.
- 2004 онд 8 давж үзүүрлэсэн.
- 2005 онд 6 давсан.
- 2006 онд 5 давж шөвгөрчээ.
- 2007 онд 4 давсан.
- 2008 онд 3 давсан.
- 2009 онд 4 давсан.
Улсын их баяр наадамд 3 удаа үзүүрлэж 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар гарьд цол хүртсэн. Хоёрт нь А.Сүхбаттай, нэгд нь Г.Өсөхбаяртай үлдэж үзүүрлэсэн.
Сонирхогчдын сүмо
[засварлах | кодоор засварлах]Тэрээр сонирхогчдын сүмогийн Монголоос төрсөн анхны дэлхийн аварга, мөн Японоос өөр улсаас төрсөн анхны дэлхийн аварга.
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Гантогтох чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой, 1996 оны Атлантын олимпод хүч сорьж явсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний аав нь үндэсний бөхийн дархан аварга, хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх бол охин Гантогтохын Хандсүрэн нь волейболын үндэсний шигшээ багийн тамирчин.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Баянмөнхийн Гантогтохын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
- ↑ 2.0 2.1 Бөхчүүдэд улсын гарьд цол олгох тухай (Report). Ерөнхийлөгчийн зарлиг дугаар 101. 2004-06-22.