Jump to content

Баясгалан хадат хаалга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баясгалан хадат хаалга, хятадаар Сифэнкоу (монгол бичиг: ᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ
ᠬᠠᠠᠳ
ᠬᠠᠭᠠᠯᠭ᠎ᠠ
; хятадаар: 喜峰口; пиньинь: Xǐ fēng kǒu) нь Хятадын Цагаан хэрмийн хойд талын боомт хаалга юм. Хэбэй мужийн Таньшань хотын Цяньси шяниас хойд зүгт 50 км-т Луаньян тосгон, Куанчэн Манж үндэстний автономит шянийн хооронд байдаг. Энэ хаалганы хэрмийн зарим газраар усанд автсан ч ихэнх хэрэм, цайз ерөнхийдөө сайн хадгалагджээ.

Баясгалан хадат хаалгыг Хань улсын үеэс Сунтин боомт (松亭关) гэж нэрлэж явсаар, Мин улсын үе 1452 онд Сифэнкоу гуан (喜峰口关) гэж нэрлэснээ дараа нь буцааж Сифэнкоу болгон өөрчилсөн. Мин улсын эхэн үед уг хаалгаар Урианхайн гурван харуулын монголчууд нэвтэрч худалдаа арилжаа хийдэг гол бүс байсан. Мөн 15-р зууны дунд үеэс эхлэн Монголын хаад, ноёдын өмнө зүг жил бүр хийдэг довтлогоонд их өртдөг байв. Чин улсын үед Бээжин хотыг Өвөр Монголын 6 чуулган, 49 хошуу, Ар Монголын 4 аймаг 86 хошуу сэлттэй холбодог өртөө, худалдааны нэгэн боомт болж байсан.

Хятадын иргэний дайны үе, Дэлхийн 2-р дайнд (1924, 1933 онд) уг газарт тулалдаанд болж байсан. Орчин үед энэ газрыг үзэхээр Хятадын дотоодын жуулчид, гадаадын жуулчид цагаан хэрмийг үзэхээр очдог болсноор аялал жуулчлалын үзмэр болжээ.