Боде Миллер

Боде Миллер
Миллер 2011 онд.
Миллер 2011 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1977 оны 10 сарын 12 (1977-10-12) (46 настай)
Төрсөн газарАмерикийн Нэгдсэн Улс, Истон
Өндөр1.88 м

Сэмюел Боде Миллер (Англи: Samuel Bode Miller, 1977 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нью-Хэмпшир мужийн Истон хотод төрсөн) — Америкийн уулын цаначин юм.

Миллер таван удаагийн Олимпын наадамд оролцохдоо нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль цуглуулсан Америкийн уулын цанын спортын хамгийн гарамгай тамирчин билээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга.

1998 оноос хойш Дэлхийн цомд оролцохдоо 78 удаа шагналын тавцанд гарсаны 33 нь түрүү байж 2005, 2008 онуудад нийлбэр дүнгээр үнэмлэхүй аварга болж байсан.[1] 2008 онд Австрийн Зёльден хотод зохиогдсон Дэлхийн цомд эрэгтэйчүүдээс Миллер эмэгтэйчүүдээс нутаг нэгт Линдси Вонн түрүүлсэн нь Америкийн түүхэнд 25 жилд дахин давтагдсан амжилт байлаа.

2014 оны хоёрдугаар сарын 16-нд Сочи хотноо зохиогдсон Өвлийн 22 дахь удаагийн олимпын наадамд уулын цанын спортын түүхэнд хамгийн ахмад настайдаа медаль хүртсэн гавьяатнаар тодорсон билээ.[2] Тухайн үед Канадын Ян Худектэй цагийн үзүүлэлтээр тэнцэж нэг төрлийн хос хүрэл медальтан болсон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Futterman, Matthew (February 22, 2010). "Bode Miller Wins Gold in Super Combined". The Wall Street Journal. Retrieved March 14, 2010.
  2. http://www.usatoday.com/story/sports/olympics/sochi/2014/02/16/andrew-weibrecht-bode-miller-mens-super-g-kjetil-jansrud/5528951/

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Боде Миллер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан