Борис Немцов
Борис Немцов | |
![]() | |
Бүтэн нэр | Борис Ефимович Немцов |
---|---|
Төрсөн өдөр | 1959 оны 10 сарын 9 |
Төрсөн газар | Зөвлөлт, Орос, Сочи |
Өнгөрсөн өдөр | 2015 оны 2 сарын 27 (55 насалсан) |
Өнгөрсөн газар | Орос, Москва |
Ажил үйл | улс төрч |
Борис Ефимович Немцов (орос. Бори́с Ефи́мович Немцо́в) гэж 55 насалсан (1959—2015) Оросын улс төрч хүн байв.
Немцов 1959 онд Сочид төрсөн. Эцэг нь орос, эх нь еврей. 1976–1981 онд их сургуульд суралцаж, 1990 он хүртэл эрдэм шинжилгээний хүрээлэнд физикийн мэргэжлээрээ ажиллаж байжээ. Үнэн алдартны шашинтан.
Борис Немцов 1991—1997 онд Нижегород мужийн амбан захирагч, 1997 онд ОХУ-ын Түлш, эрчим хүчний сайд, 1997—1998 онд ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Борис Немцовыг ойшоож залгамжлагчаа болгох мэт байсан боловч 1998 онд Хөрөнгийн бирж хямарч ажлаасаа хусагджээ.
1999 оноос хойш В. Путиний засгийг сөрж шүүмжилдэг хүчний хүн болж 2007, 2010, 2011 онд баривчлагдаж байв.
Б. Немцовыг 2015 оны 2 сарын 27-ны үдэш Москва голын гүүрээр алхаж явахад үл таних этгээд буудан хөнөөсөн.
Зураг[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]

- ОХУ-ын Төрийн Думын гишүүн
- Засгийн газрын орлогч дарга
- ОХУ-ын эрчим хүчний сайд
- Оросын холбооны муж улсын төрийн тэргүүн
- Доод Новгород муж
- Барууны Хүчний Холбооны гишүүн
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (5-р зэрэг)
- Украины Эрх чөлөөний одон шагналтан
- Илрээгүй аллагын хохирогч
- 2015 оны эрүүгийн хэрэг
- Орос дахь эрүүгийн хэрэг
- Сочийн хүн
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1959 онд төрсөн
- 2015 онд өнгөрсөн