Бошигт жонон
Бошигт жонон (1565-1624), ордос түмний Ноёндар жононгийн ахмад хүү Буянбаатар хунтайжийн хүү юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1576 онд эцэг Буянбаатар хунжтайжаас жинон цолыг залгамжилан 1626 онд нас барах хүртлээ хэрэглэсэн. Зарим монгол сурвалж бичиг, ном зохиолд Ордосын Бошогт жононг Түмэдийн Чөрүхэ сэцэн хааны хүү Бошигт сэцэн хаантай андуурах нь түгээмэл байдаг. Учир нь энэ хоёр хүн хоёул хаан цолд өргөмжлөгдөж байсан.
1578 онд төвөдийн шарын шашны 3-р далай лам Содномжамц нар Алтан хаантай Хөхнуурын газар айлчлан золголдох үедээ Бошигт жононд "Чакраварди сэцэн жонон хаши хаан"[1] цолыг Далай ламаас хүртэж, гурван цагийн сүм[1] байгуулах амлалт өгчээ. 1592 он, 1594 онд ордосын цэргийг удирдан Мин улсын хойд хилийн боомтуудыг довтлон дээрэм тонуул хийв. 1596 онд цэргээ удирдан төвөдийн ойролцоох Шар Уйгурыг довтлон эзлэв.[2]
1607-1613 онд Бурхан Буддагийн шүтээний сүмийг бүтээлгэж, 1614 онд Майдар хутагтыг нутагтаа залах үед Бошигт жононд Алтан хүрдийг эргүүлэгч Чакраварди сэцэн жонон хаан[2] цол өргөн, Тайхал жүнхэн хатанд нь Дара бодиства номч далай сэцэн жүнхэн хатан[2] цол өргөжээ. 1623 онд Ариг далай цоржоор Алтан Ганжуурыг бүтээлгэв. Тэрээр 1624 онд 59 насандаа таалал төгсөж, нас барсны дараа хөвгүүн Сэрэн эрдэнэ хунтайж 1626 онд 35 насандаа залгамжлан хан орноо суугаад, 6 сар болж мөн тэр жилдээ халивай.[3] Сэрэн эрдэнэ хунтайж өөд болсны дараа 1627 онд Ринчин эеч дайчин[4] 28 насандаа хан оронд суувай.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Өвөг дээдэс
[засварлах | кодоор засварлах]Элэн эцэг: Батмөнх хаан
Хуланц эцэг: Барсболд жонон хаан
Элэнц эцэг: Гүнбилэг жонон
Өвөг эцэг: Ноёндар жонон
Эцэг: Буянбаатар хунтайж
Дүү нар
[засварлах | кодоор засварлах]- Өлзий билигт хунтайж
- Банди мэргэн зоригт
Хатан
[засварлах | кодоор засварлах]- Тайхал жүнхэн хатан[2]
Хөвгүүд
[засварлах | кодоор засварлах]- Ринчин жонон (1600-1656)
- Сэрэн эрдэнэ жонон (1591[3]-1626)
- Туба тайсун хунтайж
- Чуйла тайж
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Буянбаатар хунтайж |
Монгол улсын Жонон 1576-1624 |
Дараах Сэрэн эрдэнэ жонон |