Быдгощ

Быдгощ хотын байршил
Хотын төрх байдал
Хотын гудамжаар явж буй трамвай

Быдгощ (пол. Bydgoszcz) нь Польшийн хот. Хуучнаар Быдгощ муж, өдгөөгийн Куяв-Помер мужийн төв. Герман нэр нь Бромберг (Bromberg). Хүн ам нь 368 мянга.

Газарзүйн байршил[засварлах | кодоор засварлах]

Висла мөрний салаа болох Брда голын эрэг дээр байрладаг. Мөн Быдгощийн сувгийн зүүн үзүүрт байрлах бөгөөд эх газрын хот боловч усан тээврийн гол зангилаа хотуудын нэг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1238 онд түүхийн дурсгал бичигт анх удаа Быдгощ хэмээх нэр дурьдагдсан байдаг. 1346 онд Пястийн хаант улсын III Казимир хаан хот хэмээн хүлээн зөвшөөрчээ. 14-р зууны сүүлчээр бий болсон Ягеллоны хаант улс Польшийн газар нутгийг Балтын тэнгис хүртэл тэлсэн бөгөөд түүний үр дүнд хотын худалдаа арилжаа ихээр хөгжжээ.

1772 онд Польшийн хуваалтаар Пруссийн эзэмшилд шилжсэн байна. Удалгүй Быдгощийн сувгийг ухаж, улсын баруун хэсэгтэй усан замаар холбогдов. 19-р зууны эхээр Наполеон Бонапарт Пруссийг Иена-Ауэрштадтийн тулалдаанд ялж, Тильзитийн гэрээ байгуулагдсан юм. Тус гэрээ ёсоор Варшавын вант улс байгуулагдаж, Быдгощ хот нь тус улсын харьяанд оржээ. Дэлхийн нэгдүгээр дайнд Герман улс ялагдсанаар Быдгощ хот нь дахин Польшийн бүрэлдэхүүнд багтсан юм.

Ах дүү хотууд[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Bydgoszcz – Викимедиа дуу дүрсний сан