Jump to content

Бөртөт шийхнүүхэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бөртөт шийхнүүхэй

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Anthus, Шийхнүүхэй
Зүйл: A. hodgsoni
Латин нэр
Anthus hodgsoni
Richmond, 1907


Бөртөт шийхнүүхэй, Anthus hodgsoni, нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Өмнөд ба төв Азийн хойд хэсэг, Зүүн Ази болон Европын зүүн хойд хэсэг, Орост нутаглана. Тэд холын зайн нүүдэлчин шувууд бөгөөд Индонез, Энэтхэг зэрэг улсад өвөлждөг.


  • Хэмжээ: Боршувуу+ (15 см)
  • Зүс: Бор ногоондуу өнгөтэй ба нуруун хэсгээр бор судлуудтай. Далавчиндаа хөндлөн 2 цагаан зураастай. Цагаандуу, бор шаргал гэдэс хэвлийтэй ба цээж, хажуу бөөрөнд бор зураас судалтай. Эрэгчин, эмэгчин төстэй юм.
  • Зан авир: Ганцаар эсвэл хосоор таарна. Газраар гүйн хоол тэжээл хайж идэх ба үргэж цочихоороо нисэн модруу гардаг.
  • Идэш тэжээл: Голдуу шавьж хорхой идэх ба ургамлын үр мөн иддэг.
  • Улирал: 5-7 сар.
  • Үүр: Бут сөөг, газар хөвд хаг зэргээр аяга хэлбэрийн үүр засна.
  • Өндөг: 3-5, голдуу 4, бор цоохор.
 Commons: Anthus hodgsoni – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Anthus hodgsoni-тай холбоотой мэдээлэл байна.