Ван Тогтобуха
Ван Тогтобуха (монгол: ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ
ᠪᠤᠬᠠ; хангыл: 탈탈불화; ханз: 脫脫不花) (?-1376) нь 14-р зууны Солонгосын Гурё улсын вангийн угсааны язгууртан юм. Гурё улсын Каннын их гүнъ Ван Доксүгийн хөвгүүн бөгөөд 1354-1376 онд Гурёгийн ван суухын тулд Юань улсын хүчийг ашиглаж Кунминь вантай эрх мэдлийн төлөө тэмцэж байсан нэгэн мөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний элэнц өвөө нь Чүннёл вангийн ахмад хөвгүүн Канян гүнъ Ван Жа, өвөө нь Шэньян ван Ван Ко, аав нь Каннын их гүнъ Ван Доксү гэх нэгэн байсан. Тэр гурван үеэрээ Юань Улсад төрж өссөн ба залуудаа Аюушридар хунтайжийн хишигтэн цэрэгт алба хааж байхдаа Тогоонтөмөр хаан, Аюушридар хунтайж нарын итгэлийг олж, 1354 оны 9 сард Их хааны зарлигаар Шэнь ван (瀋王) цолонд өргөмжилжээ. 1356 онд Гурёгийн Кунминь ван өөрийн улсад байсан Ки хатны ах дүүс, төрөл садныг баривчлан алсан нь Гурё-Юань Улсын харилцааг таслахын эхлэл болсон. Энэ үеэс Шэнь ван Тогтобуха Гурёгийн ван болохыг оролдож эхлэсэн ч бүтэлгүйтсэн. 1368 онд Монголын ноёрхол хятадад унахад Монгол руу зугтав. 1374 онд Кунминь ван таалал төгссөний дараа түүнийг Юань Улсад 1375 онд Гурёгийн ван өргөмжлөн, улс руу нь илгээсэн ч, Гурёгийн эсэргүүцлийн улмаас Юань Улсад байсаар 1376 онд нас барснаар түүнд олгосон Шэнь ван, Гурёгийн ван гэх цолыг цуцлаж хүчингүй болсон.