Jump to content

Вермахтын Польш руу хийсэн халдлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Польш руу хийсэн халдлага
Хамаарах дайн: Дэлхийн 2-р дайны Европын театр

Зүүнээс баруун, дээрээс доош: Люфтваффын бөмбөгдөгч онгоцууд Польшийн дээр; Вестерплатте руу дайрч буй Шлесвиг-Хольштайн; Польшийн хилийн боомтыг сүйтгэж буй Данцигийн цагдаа (дахин дүрслэл); Германы танк болон хуягт тэргийн бүрэлдэхүүн; Герман, Зөвлөлтийн цэргүүд; Варшавын бөмбөгдөлт.
Огноо1939 оны 9 сарын 1  10 сарын 6 (35 өдөр)
Байршил
Үр дүн
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Байлдагч талууд
 Герман
 Словак
 Зөвлөлт Холбоот Улс
 Польш
Командлагч болон удирдагчид
Цэргийн хүч
  • Нийт: 2,000,000+

  • Нацист Герман:
  •        66 дивиз
  •        6 бригад
  •        9,000 буу[1]
  •        2,750 танк
  •        2,315 онгоц[2]
  • Словак:
  •        3 дивиз

  • Зөвлөлт Холбоот Улс:
  •        33+ дивиз
  •        11+ бригад
  •        4,959 буу
  •        4,736 танк
  •        3,300 онгоц
  • Нийт: 1,000,000

  •        39 дивиз[3]
  •        16 бригад[3]
  •        4,300 буу[3]
  •        210 танк
  •        670 танкетка
  •        800 онгоц[1]
Хохирол
  • Нийт: 59,000

  • Нацист Герман:
  •        17,269 алагдсан
  •        30,300 шархадсан
  •        3,500 алга болсон
  •        236 танк
  •        800 тээврийн хэрэгсэл
  •        246 онгоц
  • Словак:
  •        37 алагдсан
  •        11 алга болсон
  •        114 шархадсан
  •        2 онгоц[4]

  • Зөвлөлт Холбоот Улс:
  •        1,475 алагдсан
  •        2,383 шархадсан[5]
  • эсвэл   5,327 хохирол[6]
  •        43 танк
  • Нийт: ~874,700

  •        66,000 алагдсан
  •        133,700 шархадсан
  •        ~675,000 олзлогдсон
  •        132 танк ба машин
  •        327 онгоц

1939-9-1-нд Вермахт Польшийн нутагт цөмрөн орсноор дэлхийн 2-р дайн бүрэн утгаараа эхэлсэн гэж үздэг. Гэвч хэрэг дээрээ үүнээс урд дайн хэдийн эхэлчихсэн байв. 1935 онд Италийн цэрэг Этиопт цөмрөн, 1936-39 онд Испанид 20-д орны цэргүүд тулалдаж, 1937 онд Япон Хятадыг булаан эзлэх дайнаа эхлүүлчихсэн байв. Мөн 1939 оны Халхын голын тулалдаан бүр мөсөн дуусчаагүй байжээ.


Ингээд Германы цэрэг Польшид цөмөрч орсны дараа Англи, Франц 2 Германд дайн зарлав. Мөн Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Канад улсууд Германд сугуудад дайн зарлажээ. Ийнхүү дайн өргөжин тэлж хамрах хүрээ дэлхийг тойрчээ. Польшийг эзлэхэд зориулагдсан Германы цэргийн тоо 1,6 саяд нэг иүүхэн дунд нь өгхүрсэн байна. Хуурай замын 62 дивизтэй үүнээс 7 нь танкийн дивиз байлаа. Эдгээрийн бүрэлдэхүүнд 2,8 мянган танк, 6000 орчим их буу, миномёт, агаарын 2 флот нь 2000 орчим нисэх онгоцтой байв. Эдгээр хүчнүүд нь хурандаа генерал Г.Рундштедтийн командалсан "Өмнөд" армиудын бүлэглэл /33 дивиз/, хурандаа генерал Ф.Бокийн командалсан "Умард" армиудын бүлэглэл /21 дивиз/ хуваагдсан бөгөөд үлдсэн багахан хүч нь эдгээр бүлэглэлүүдийн хооронд Герман, Польшийн хилийн төв хэсэгт байрлан идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж Польшийн армиудыг барьж гол хүчнийхээ цохилтыг төөрөгдүүлэх зорилготой байв. Дайн эхлэхэд Польш улс Вермахтын өөдөөс 24 явган дивиз, 12 бригад, цөөн тооны тусгай ангийн бүрэлдэхүүнтэй хуурай замын 1 сая орчим цэрэгтэй арми, 4300 их буу, миномёт, 220 хөнгөн танк, 650 танкетк, хуягт машин сөрөн зогсож байв. Мөн агаарын цэргийн хүчинд нь 800 хуучирсан загварын нисэх онгоц байснаас тэн хагас нь байлдаанд ашиглагдахаар байлаа. Польшийн армиудыг байрлуулах ажил бүр дайн эхэлсэн хойно ч үргэлжилж байв.

Германы цэрэг давшилтад ороод моторжуулсан анги, танк, нисэх хүчнээр өргөн фронтоор цохилт өгч өгч Польшийн армийн халхлах ангиудыг бут ниргэж, польшийн армийн гол хүчтэй байлдан хэд хэдэн чиглэлээр эрчимтэй давшжээ. Ердөө эхний 7 хоногт польшийн армийг ихэд дарж чадсан байна. Польшийн цэрэг арга буюу ухарч зарим нэгэн зааг дээр эсэрргүүцлийн голомт байгуулж байлаа. Германы цэргүүд богино хугацаанд давшиж төмөр зам, гол гол радио станц, харилцааны холбооны зангилаа газруудыг тасралтгүй бөмбөгдөж байснаас польшийн командлал зэвсэгт хүчнээ дайчилж дуусах, байрлуулах, цэрэгтэйгээ холбоо барих, удирдах бүхий л боломжоо алджээ. Эх толгойгүй болсон польшийн армиуд тус тусдаа ажилахаас өөр аргагүйд хүрч, ийм нөхцөл байдалд дайны явцыг эргүүлэх ямар чадалгүй болжээ.

Варшав, 1939

Польшийн элч төлөөлөгчид Англи, Францаас тасралтгүй тусламж гуйсны хүчинд Францын цэрэг Зигрфидын шугамын дагуу 30 км өргөнтэй байлдааны ажиллагаа явуулж 10 км давшжээ.

Германы цэрэг 9 сарын 7нд Варшавын алсын дөхөц газарт ойртож ирсэн байна. 9 сарын 9нд польшийн цэргийн хэсэг бүлэглэл /8 явган дивиз, 2 морьт бригад/ Германы 8-р армийн зүүн жигүүрт сөрөг цохилт өгчээ. 8-р армийн командлал маневрийн бүлгүүдийг шуурхай зохионы байгуулж сөрөг дайралт хийж байгаа польшийн цэргүүдийг ялсан байна. үүний дараа Германы командлал хүчээ шинэчлэн бүлэглэж Польшийн цэргийн нэгтгэлүүдийг Варшаваас зүүн тийш бүслэн авч 9 сарын 13-15нд польшийн армийн үлдэгдэлүүдийг хэсэг хэсгээр таслан авч устгаж чаджээ.

9 сарын 18нд Германы цэрэг Варшавт тулж ирсэн байна. хотыг агаараас бөөн хүчээр бөмбөгдөж, их буугаар хавтгайд нь буудаж байсан авч хамгаалалтын гарнизон 20-оод хоног тэссэн байна. 9 сарын 27нд Германы цэрэг үндсэн дайралтаа хийж агаараас дайрахад 1100 орчим онгоц нислэг хийсэн байна. 9 сарын 28нд хотын гарнизон хамаг хүч хэрэглэлээ бараад бууж өгсөн байна,

  1. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named polishgovernment
  2. ER Hooton, p. 85
  3. 1 2 3 (Орос хэлээр) Переслегин. Вторая мировая: война между реальностями.– М.:Яуза, Эксмо, 2006, с.22; Р. Э. Дюпюи, Т. Н. Дюпюи. Всемирная история войн. – С-П,М: АСТ, кн.4, с.93.
  4. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Axis Slovakia: Hitler's Slavic Wedge, 1938-1945
  5. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Krivosheev
  6. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named WIF