Jump to content

Вюртембергийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вюртембергийн хаант улс
Königreich Württemberg (Герман)
1806–1918
Вюртемберг улсын далбаа
Дээд: Далбаа (1806-1816)
Доод: Далбаа (1816-1918)[1]
Вюртемберг улсын Сүлд
Сүлд
Уриа: Furchtlos und treu
"Айдасгүй, үнэнч"
Төрийн дуулал: Württemberger Hymne
"Вюртембергийн төрийн дуулал"
Германы эзэнт гүрэн дэр Вюртембергийн хаант улс
Германы эзэнт гүрэн дэр Вюртембергийн хаант улс
Location of Вюртемберг
Төлөв
НийслэлШтутгарт
Нийтлэг хэлШвабийн Герман
Шашин
Төр засагҮндсэн хуульт хаант засаг
Хаан 
• 1805–1816
I Фридрих
• 1816–1864
I Вильхельм
• 1864–1891
I Карл
• 1891–1918
II Вильхельм
Сайд-Ерөнхийлөгч 
• 1821–1831
Кристиан фон Отто
• 1918
Теодор Лишинг
Хууль тогтоох байгууллагаЛандтаг
• Дээд танхим
Лордуудын танхим
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүхэн эрин
• Хаант улс болсон
12 сарын 26, 1806
11 сарын 30, 1918
Газар нутаг
181319,508 км2 (7,532 миль2)
Хүн ам
• 1812
1,379,501
• 1910
2,437,574
Мөнгөний нэгж
Өмнө нь
Дараа нь
Вюртембергийн вант улс
Вюртембергийн Чөлөөт Ард Улс

Вюртембергийн Хаант Улс (Герман: Königreich Württemberg [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈvʏʁtəmbɛʁk]) нь өнөөгийн Герман Улсын баруун урд хэсэгт орших хаант улс байв. Тус улс нь улс төрийн ноёрхол тогтоохыг эрмэлзэж байсан Францын хаан Наполеон Бонапартын өдөөн хатгалгаар 1806 оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхт хаант улс болон байгуулагджээ. Хаант улс нь (1803 онд их вант улс болсон) Вюртембергийн Гүнт Улсаас бий болжээ. Түүний нийслэл ба хааны ордны хот нь Штутгарт байв.

Вюртемберг нь 1806 оноос 1813 оныг хүртэл Францын ашиг сонирхолд нийцсэн Райны Холбооны гишүүн улс байсан ба Напелеоны дайнуудын төгсгөлд Венийн конгрессын тогтоолын дагуу 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны гишүүн улс байв. 1870-1871 оны Франц-Пруссийн дайны дараа хаант улс нь Прусс тэргүүлсэн герман үндэстний анхны холбооны улс байгуулах уриаг даган хаант улсын бүрэлдэхүүнд оржээ.

1819 оны үндсэн хуульд үндэслэн[3], үндсэн хуульт хаант засгийг нэлээд эрт эхлүүлсэн ба Германы бусад улсуудтай харьцуулбал илүү ардчилсан, либерал засаглал бүхий улс байв.

Дэлхийн нэгдүгээр дайнд Герман ялагдсан болон 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалын улмаас Германы сүүлчийн эзэн хаан болох Вюртембергийн II Вилхелм хаан титмээсээ татгалзав. Вюртемберг парламентын ардчилсан засагт шилжсэн ч Германы Хаант Улсын үеийн Ваймарын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Ард Улсаар үлдсэн юм.

1952 онд урьдын хаант улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Холбооны Муж Улс Баден-Вюртемберг болжээ.

Хуучны Вюртембергийн Хаант Улсын хил нь 1813 оноос эхлэн умардын 47° 34′ ба 49° 35′ өргөргүүдийн хооронд болон 8° 15 ба 10° 30′ хоорондох уртрагт оршиж байв. Нутгийн хойноос өмнө зүг рүү хамгийн урт хилийн урт нь 225 километр, хамгийн өргөн хэсгээрээ 160 километр байв. Хилийн нийт уртын хэмжээ нь 1800 километр, нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 19.508 км² (Номгон сумын нутагтай тэнцэх газар). Зүүн талаараа Баварийн хаант улстай, баруун ба умард талаараа Бадены Их Гүнт Улстай, өмнө талаараа 1850 оныг хүртэл Хоенцоллерн-Зигмаринген ба Хоенцоллерн-Хэхингентэй буюу 1850 оноос Прусст харьяалагдах Хоенцоллернтой хиллэхийн зэрэгцээ мөн улсын нутгийн өмнүүр нь Боден нуур оршино. Баден ба Хоенцоллерны хил дагуу олон эксклав, анклав бий. Эксклав Вимпфен тус улсын нутаг орших учраас Хессений Их Гүнт Улстай бас хиллэдэг гэсэн үг юм.

  • Helmut Engisch: Das Königreich Württemberg. Theiss Verlag, Stuttgart 2006, ISBN 3-8062-1554-5.
  • Bernhard Mann: Kleine Geschichte des Königreichs Württemberg 1806–1918. DRW-Verlag, Leinfelden-Echterdingen 2006, ISBN 3-87181-035-5.
  • Ina Ulrike Paul: Württemberg 1797–1816/19. Quellen zu den Reformen in den Rheinbundstaaten. (= Quellen und Studien zur Entstehung des modernen württembergischen Staates, Band 7) München 2005, ISBN 978-3-486-56827-1.
  • Württembergisches Landesmuseum Stuttgart (Hrsg.): Baden und Württemberg im Zeitalter Napoleons, Katalog und Aufsätze zur Ausstellung vom 16. Mai bis 15. August 1987, Band 1.1 und 1.2 Katalog, Band 2 Aufsätze. Stuttgart 1987, ISBN 3-922608-44-2 (Band 1.1 und 1.2), ISBN 3-922608-48-5 (Band 2).
 Commons: Вюртембергийн Хаант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Johann Daniel Georg von Memminger, Stuttgart und Ludwigsburg, mit ihrer Umgebung (Герман хэлээр), Stuttgart und Tübingen: J. G. Cotta'sche Buchhandlung 1817, х. 433
  2. Чадвик, Оуэн (2003). A History of the Popes, 1830-1914. Оксфордын Их Сургуулийн Хэвлэл. х. 34. ISBN 978-0-19-926286-1.
  3. Verfassungs-Urkunde für das Königreich Württemberg, vom 25. September 1819 (Volltext)