Говийн махир хуруут гүрвэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Говийн махир хуруут гүрвэл
GMHGTushig1.jpg
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Mөлхөгч
Баг: Хайрстан
Дэд баг: Гүрвэл
Овог: Геккон гүрвэл
Төрөл: Нарийн хуруут геккон
Зүйл: Говийн махир хуруут гүрвэл.

Cyrtopodion elongatus (Blanford, 1875)

Говийн махир хуруут гүрвэл (Cyrtopodion elongatus) нь нэгэн зүйлийн геккон гүрвэл юм.

  • Lat: Cyrtopodion elongatus
  • Eng: Gobi naked-toed gecko, yangihissar gecko
  • Rus: Гобийский геккон

Тархац[засварлах | edit source]

Монгол, Хятадад тархсан.

Монголд
  • Говь-Алтай аймаг
    • Ногоон довонгийн ус.
  • Баянхонгор аймаг
    • Шар хулсны баянбүрд
    • Хатан суудалын булаг
    • Ногоон цав
    • Ингэн хөөвөрийн хоолой
    • Цуглабарын нуруу
    • Цувраа хар
    • Хуцын хар уул
  • Өмнөговь аймаг

Дүрслэл[засварлах | edit source]

Биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг гүрвэл. Их биеийн урт 58 мм, сүүл нь 75 мм-ээс уртгүй, их биеийн уртыг сүүлний уртад харьцуулсан харьцаа 0,7-0,8. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай, тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагираглаж байрласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байна. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар.

Өнгө[засварлах | edit source]

Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл 5-6, сүүлэн дээрээ 7-10 бор юмуу хүрэн хөндлөн судалтай. Хэвлий, сүүлний доод гадаргуу цагаан.

Нас ба хүйсний ялгаа[засварлах | edit source]

Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд нь тод, сүүлний үзүүр хэсэг цагаан. Эр гүрвэл 4-7 ширхэг сүвтэй тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг. Эм гүрвэлд эдгээр сүв байхгүй.

Амьдрах орчин[засварлах | edit source]

Уулын бэлээр хад асганы ан цав, завсар, хөндий бүхий 3-4 м урттай, 2-3 м өндөртэй талбайд ихэвчлэн хосоороо (1:1), цөөн тохиолдолд 1:2 (1:1+1 субадульт) амьдарна.