Грег Стимсма

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Грегори "Грег" Стимсма (англ. Gregory "Greg" Stiemsma; 1985 оны есдүгээр сарын 29-нд Висконсин мужийн Рэндольф хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Торонто Рэпторс» багт төвийн байрлалд тоглодог. Тэрээр Дани гаралтай.[1]

Замнал[засварлах | edit source]

Стимсма 2008 оны драфтад оролцсон ч хараахан сонгогдож чадаагүй ба наймдугаар сардаа Туркийн «Ояк Рено» багтай гэрээ байгуулжээ.[2] 2009 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын «Сөүл СК Найтс» багт элссэн ч гараалалгүй байсаар наймдугаар сарын 11-нд НБА-гийн хөгжлийн лигийн «Су Фолс Скайфорст» багтаж байв.

2013 оны долоодугаар сарын 10-нд «Нью-Орлеан Пеликанс» түүнтэй гэрээлсэн[3] ч дөрөвдүгээр сарын 14-нд хагагджээ.[4]

2014 оны есдүгээр сарын 4-нд «Торонто Рэпторстой» нэгдсэн.[5]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Doyle, Bill (January 8, 2012). NBA: Boston Celtics' Greg Stiemsma can block with best. Telegram.com. September 4, 2014-д хандсан.
  2. Stiemsma to play pro ball in Turkey. uwbadgers.com (August 15, 2008). September 4, 2014-д хандсан.
  3. PELICANS SIGN GREG STIEMSMA. NBA.com (July 10, 2013). September 4, 2014-д хандсан.
  4. PELICANS SIGN ELY; New Orleans Waives Stiemsma. NBA.com (April 14, 2014). September 4, 2014-д хандсан.
  5. Raptors Sign Greg Stiemsma. NBA.com (September 4, 2014). September 4, 2014-д хандсан.

Гадны холбоос[засварлах | edit source]