Густав Йон Рамстедт
Густав Йон Рамстедт (швед. Gustaf John Ramstedt; 1873 оны 10-р сарын 22-нд Финландын Таммисаари хотод төрсөн –1950 оны 11-р сарын 25-нд Хельсинки хотод нас барсан) Швед гаралтай нь Финландын дипломатч болон хэл шинжээч байсан. Дорно болон Монгол судлаач эрдэмтэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Густав Рамстедт Финландын өмнөд хэсгийн Экенес буюу Таммисаари хотод 1873 онд төржээ. Тэрээр Хельсинкийн их сургуулийг төгсөөд Турку хотын гимназид багшилжээ. Тэрээр Хельсинкийн их сургуульд Е.Н.Сетьялын удирдлаган дор Фин-Угор хэлийг судалсан байна. Улмаар тэр Алтайн хэлийг сонирхож, судлахаар Монгол руу судалгааны аялал хийсэн байна.
Тэрээр 1904 онд оросын монголч эрдэмтэн Андрей Рудневын хамт Оросын хорооны Төв болон Зүүн Азийг судлах экспедицийн бүрэлдэхүүнд багтаж Халимагийн тал нутгаар аялжээ.
1911 онд Санкт-Петербургт айлчилсан Монголын төлөөлөгчид Хятадын бүрэлдэхүүнд Монголын автономит эрх олгох талаар Хаант Оросын засгийн газартай хэлэлцээ хийхэд зуучлагчаар ажиллахыг Рамстедтээс хүсчээ. Рамстедт Оросын Засгийн газарт монголчуудын сайн санааг ойлгуулж чадсаны үр дүнд Хятадын эсрэг Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор орчин үеийн 15000 винтовыг Монголд нийлүүлсэн гэдэг юм.
1912 онд Рамстедт Нийслэл хүрээнд байх үедээ Монголын удирдагчид болох Да лам Цэрэнчимэд, Чин Ван Ханддорж, Хайсан гүн нартай уулзаж байжээ. Улмаар Монголын удирдагчид түүнээс оросуудтай хэлэлцээ хийхэд туслалцаа үзүүлэхийг хүсчээ.
Рамстэдт Монголд хийсэн экспедицийн үеэр 13-р Далай ламын бүрэн эрхт төлөөлөгч Агван Доржиев хэмээх буриад хүнтэй танилцан нөхөрлөж байжээ. Үүний улмаас Рамстэдт Төвөдийн Лхас хотод зочлох эрхээр шагнагдсан цөөхөн гадаадын иргэдийн нэг болсон ч цаашдын улс төрийн үйл явдал Төвөд рүү явахад нь саад болсон юм.
Финланд улс 1917 онд тусгаар тогтнолоо заралсаны дараа тэрээр 1920-1929 онд Финландын Япон дахь анхны Хэргийг түр хамаарагч цолтой Элчин төлөөлөгчөөр ажилласан байна. Энэ үеэрээ Токиогийн Их сургуульд хэд хэдэн удаа лекц уншиж Японы хэл судлаач Кунио Янагита, Изуру Симура, Кёсукэ Киндаити болон Симпэй Огура нарт тодорхой нөлөө үзүүлсэн ажээ.
Хельсинкийн Их сургуульд 1917-1919 болон 1930-1934 онд багшилж байсан.
Густав Рамстедт 1950 онд Хельсинки хотноо нас барсан юм.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Мөн үзнэ үү
[засварлах | кодоор засварлах]Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- Poppe, Николас. "Эмгэнэл: Густав Жон Рамстедт 1873-1950." Харвардын Сэтгүүл Азийн Судалгаа 14, дугаар 1/2 (1951): 315-22.
- Хэлэн, Харри. Biliktu Baksi. Г. Й. Рамстедтийн судлаачын замнал Mémoires de la Société де la Finno-Ougrienne, дугаар 229, Vammala: Финно-Угрын Нийгэмлэг 1998.