Jump to content

Дадө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дадэ-с чиглүүлэгдэв)

Дадө[1] (хятадаар:大德, пиньинь галиг:Dà dé) хэмээх нь Монголын Юань улсын хоёрдугаар их хаан Төмөрийн засаглалын 1297 оны 2 сарын 28 наас 1307 он дуустал 11 жил үргэлжилсэн оны цол, хаанчлалын уриа юм. Хайсан хүлэг хаан 1307 оны 5 сард их сууринд суусны дараа жуух бичиг гаргаж, ирэх жилийн шинийн нэгнээс Дадө гэх уг цолыг байлгаж, Жыда хэмээх шинэ цол хэрэглэхээр тогтоож өгсөн байдаг.

ЦАГ ТООНЫ БИЧИГ

[засварлах | кодоор засварлах]
Өлзийт хаан Төмөрийн Дадөгийн жилүүд
Дадө 1-р он 2-р он 3-р он 4-р он 5-р он 6-р он 7-р он 8-р он 9-р он 10-р он 11-р он
Нийтийн тоолол 1297 он 1298 он 1299 он 1300 он 1301 он 1302 он 1303 он 1304 он 1305 он 1306 он 1307 он
Дорнын зурхай Улаагчин тахиа Шар нохой Шарагчин гахай Цагаан хулгана Цагаагчин үхэр Хар бар Харагчин туулай Хөх луу Хөхөгчин могой Улаан морь Улаагчин хонь

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
Өмнөх
Юаньжэнь
Юань улсын хаадын оны цол
1297 оны 2 сар - 1307
Дараах
Жыда
  1. Дадө хэмээх уг цолыг Юань улсын судрыг орчуулсан Дандаа чинсан Дэмчигдорж гуай Их Эрдэмт гэж орчуулж хэрэглэсэн байдаг.