Юаньжэнь
Jump to navigation
Jump to search
Юаньжэнь (хятадаар:元貞, пиньинь галиг:Yuán zhēn) хэмээх нь бол Монголын Юань улсын хоёрдугаар их хаан Төмөрийн их сууринд суух үедээ зарлан тунхагласан оны цол билээ. Хубилай сэцэн хаан тэнгэрт хальсны дараа түүний зарлигаар хунтайжид өргөмжилсөн Төмөрийг хааны сууринд суулгаж, улс даяар жуух бичиг тараахдаа, шинэ хаан тодорсон тул шинэ оны нэр цолыг зарласан нь Юаньжэнь юм. Нийтийн тооллоор 1295 оноос 1297 оны 2 сарын 27 хүртэл хэрэглэж байгаад, Төмөр хааны зарлигаар Дадө гэх шинэ оны цолыг тунхагласан тул Юаньжэнь гэх энэ цолыг хэрэглэхээ больсон юм.
Цаг тооны бичиг[засварлах | edit source]
Юаньжэнь | 1-р он | 2-р он | 3-р он |
---|---|---|---|
Нийтийн тоолол | 1295 он | 1296 он | 1297 он |
Дорнын зурхай | Хөхөгчин хонь | Улаан бич | Улаагчин тахиа |
Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]
Өмнөх Жыюань |
Юань улсын хаадын оны цол 1295-1297 |
Дараах Дадө |