Jump to content

Далхжавын Лхасүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Далхжавын Лхасүрэн нь (1928 онд төрж, 1991 онд нас барсан) БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын анхны балетмейстр хүн юм.

Далхжавын Лхасүрэн нь Хэнтий аймгийн Норовлин суманд 1928 онд төржээ.

УДБЭТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болж байв.

1947 онд Улаанбаатарт урлагийн сургуулийг дүүргэжээ.

1958 онд Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг төгссөн. Балетмейстер  мэргэжилтэй. Манай улсын анхны балетмейстер Д.Лхасүрэн нь урлагийн сургууль төгсөөд 1947 оноос УХДТ-т бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн ХДТ, 1963 оноос Улсын драмын театр, УАДБЧ, Улсын цирк, ДБЭТ-т найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллажээ.

Ардын үлгэрээс сэдэвлэж “Ганхуяг” хэмээх балетын цомнолыг өөрөө зохиож, С.Гончигсумлаагаар хөгжмийг нь зохиолгож найруулан тоглуулсан нь манай анхны томоохон балет болсон байна. Түүнээс хойш “Мөнхийн нөхөрлөл”, “Шуурга” зэрэг богино хэмжээний балет найруулан тоглуулжээ.

Д.Лхасүрэн нь дадлага туршлага суусан хойноо В.Мураделийн “|Октябрь”, А.Бородины “Игорь ван”, Ш.Гуногийн “Фауст”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”, Л.Мөрдоржийн “Жаргал” зэрэг сонгодог болон үндэсний 20-иод дуурь, балетыг найруулан ДБАТ-ын тайзнаа тоглуулжээ.

Говь-Алтай, Булган, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн 10 хоногийн тоглолтуудыг удирдан явуулснаас гадна олон арван томоохон концертыг найруулсан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байв.

Өглөө”, “Тэмцэл”, “Төөрсөөр төрөлдөө”, “Тамирын охин”, “Давааны цаана даваа”, “Сахиус уу, сахиул уу”, “Уулзалт”, “Солонгын таван өнгө” зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд чадварлаг тогложээ. Найруулах, жүжиглэх, урлан бүтээх өөрийн шугам, өвөрмөц арга  барилтай, эсрэг, эерэг дүрийнхээ жүжиглэх, бүтээх онцлогийг сайн мэддэг, өөрөө жүжиглэхдээ энгийн чөлөөтэй тоглож, уран хошин чиглэлийг голлодог онцлогтой уран бүтээлч байжээ.

  • Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.
  • Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд