Дарьзавын Дашням
Jump to navigation
Jump to search
Дарьзавын Дашням | |
---|---|
Төр. он | 1945 он |
Тө. газар |
Монгол улсын Дорнод аймгийн Баян-Уул сум) |
Нас бар. |
1996 оны 7 сарын 23 (51 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн |
![]() |
Ажил | дуучин |
Дарьзавын Дашням — БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин.
Намтар[засварлах | edit source]
Дорнод аймгийн ХДТ, ААДБЧ, ДБАТ-т олон жил гоцлол дуучнаар ажиллажээ.
Уран бүтээлүүд[засварлах | edit source]
- "Мичид шүргэх Алтай" (шүлэг: Д.Батсүрэн, ая: Т.Насанбуян)
- “Нисэгчийн дуу” (шүлэг: Л.Дагвадорж, ая: Т.Насанбуян)
- "Нас тогтох сайхан " (шүлэг: З.Дорж, ая: Т.Чимэддорж)
- "Торгон хилийн зүг" (шүлэг: Ш.Сүрэнжав, ая: Т.Чимэддорж)
- "Зөвлөлтийн дайчдын хөшөө" (шүлэг: Ч.Чимид, ая: Л.Мөрдорж)
- "Найрамдал" (Л.Мөрдорж)
- “Дайчин нөхрийн тухай дуу”
- "Тамсагийн цэнхэр хязгаар" (Г.Тэрбиш)
- “Бөмбөг дэлбэрвэл аюултай”
- "Хиросимын охины цаасан шувуу" (шүлэг: Я.Энхээ, ая: Д.Дашням)
- “Бухенвальдын хонх”
- “Оросууд дайныг хүсээ гэж үү” (ая: Э.Калмановский)
- "Оросын тал нутаг"
- "Тогоруун цуваа" (ая: Ян Френкел)
- “Ялалтын өдөр” (ая: Д.Тухманов)
гэхчилэн монгол, зөвлөлтийн /хуучин нэрээр/ хөгжмийн зохиолчдын ихэвчлэн цэрэг, эх орны сэдэвтэй иргэний уянгын дууг дуулж нэрд гарсан байна.
Зохиосон хөгжмүүд[засварлах | edit source]
- “Хиросимын охины цаасан шувуу”, “Буурал дуу” зэрэг олон дуу
- “Хар цас” оратори, “Нүүдлийн замд” /Г.Дарамзагд нас барсан учир, дутуу орхисныг гүйцээсэн/ дуурийн хөгжмийг зохиосон байна.
Гавьяа шагнал[засварлах | edit source]
- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1982-12-09.№290/,
- “Алтан гадас” одон,
- Зэвсэгт хүчний болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ.