Дигунай
Дигунай буюу Ваньянь Лян (完顏亮) (1122 оны 2 сарын 24 – 1161 оны 12 сарын 15) болбоос зүрчидийн Алтан улсыг 1150-1161 онд захирч байсан дөрөв дэхь хаан юм. Түүний зүрчид нэрийг Дигунай (迪古乃[1]), хятад нэрийг Лян (亮) гэдэг. Тэрээр Агуда хааны ууган хөвүүн Ваньянь Вобэний дэд хөвүүн. 1150 онд Хэла хааны эсрэг төрийн эргэлт хийсэн нь, амжилттай болж тус улсын хаан болжээ. 1161 онд Цайшигийн тулаанд Алтан улсын арми ялагдсны дараа, Агуда хааны өөр нэг ач хөвүүн Улу тэргүүтэй ноёд төрийн эргэлт гаргаж, Хайлин ванг алж төрийн эрхийг булааж авсан. Дигунайгийн дараах зүрчидийн хаад түүнд хятад уламжлалаар сүмийн цол, бусад өргөмжит цолыг нэхэн өгөлгүй, хаан болохоос урьд хэрэглэж асан Хайлин ван (海陵王, Hǎilíng Wáng) гэх цолоор нь басамжлан нэрлэж байсан.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Дигунайгийн эцэг нь Алтан улсыг үндэслэгч Агуда хааны хөвүүн Вобэний хоёрдугаар хөвүүн, эх нь пархэ угсааны Да овогт ахайтан. Тэрээр бага наснаас цэргийн албанд зүтгэж, Хэла хааны үед цэргийн жанжин болжээ. 1150 онд Хэла хааны эсрэг төрийн эргэлт гаргаж эзэн хаанаа алж, өөрөө хаан сууринд суусан. Ингэснийхээ дараа өөрт нь аюул учруулж болзошгүй Үчимэй, Хэла хаадын хөвүүд, тэдний талын ноёд түшмэдийг хядаж, тэдгээрийн зарим хан хөвүүдтэй гэрлэсэн Сүн улсын олзлогдсон хааны гүнж нарыг хүчээр өөрийн хатнаа болгож байсан.
Хаан болсны дараа Үчимэй хааны үеэс мөрдөж байсан хань үндэстэний хаадын ёслолын хувцасыг өмсөхийг хориглосон хуулийг зөрчиж, нийслэл хотоо одоогийн Харбин хотын орчимд байсан хойд нийслэлээс одоогийн Бээжинд байсан Яньжин хот руу нүүлгэж, хятад хаадын ёслолын хувцас өмсөж, күнзийн ёсоор тахил өргөх болсон. Мөн хятадын түшмэл сонгох шалгалтыг 1150 оноос улс даяар хэрэгжүүлж, 1151 онд бичгийн утгачийн хүрээлэнг байгуулсан. Түүний тухайн үеийн урьд хаадынх нь тогтоосон хууль цаазыг үл тоомсорлож дураар дургиж байгаад цөөнгүй түшмэд эсэргүүцэж байсан ч, яллах шийтгэх нь ер зогссонгүй.
Дигунай хааны үед Сүн улсыг эзлэхээр дайн хийж байснаас 1161 оны 11 сард Тандаогийн далайн тулаан, Цайшигийн тулаанд зүрчидийн арми ялагдсан. Ингэснээр Дигунайгийн талд байсан зүрчидийн зарим язгууртнууд хуйвалдаж, 1161 оны 12 сарын 15 нд Хөх мөрний орчимд байсан цэргийн хуаранд Ваньянь Улу тэргүүтэй жанжид Дигунай хаанаа алж, Улу гэгчийг тус улсын хаанд өргөмжилсөн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Вобэнь (斡本), хятад нэр нь Ваньянь Зонган (完顏宗幹)
- Эх: Цышянь хатан, Пархэ угсааны Да овогтон (慈憲皇后大氏)
Хатад, хүүхдүүд:
- Тудань хатан (徒單皇后; ?-1170), Тудань овгийн эм.
- Ваньянь Гуанин хунтайж (太子 完顏光英, 1150 – 1161), хоёрдугаар хөвүүн
- Танкуо овгийн гүйфэй татвар (貴妃 唐括氏), төрсөн нэр нь Дингэ (定哥, Dingge)
- Найраху (奈剌忽), татвар эм (元妃), Жан Дин-аний эхнэр асан (張定安)
- Да овгийн татвар эм (元妃 大氏),
- Ваньянь Юаньшоу, Чон ван (崇王 完顏元壽, ?-1151), ууган хөвүүн
- Танкуо овгийн Ли татвар (麗妃唐括氏), төрсөн нэр нь Шигэ (石哥, Shige)
- Ваньянь Шэньсиабу, Сүн ван (宿王 完顏矧思阿補, 1156 – 1158), 3-р хөвүүн
- Шяо овгийн Чэнь татвар (宸妃 蕭氏): Киданы Сяо овгийн хүн
- Елюй овгийн Ли татвар (麗妃 耶律氏): Киданы Елюй овгийн хүн
- Нань овогт цайрэнь татвар эм (才人 南氏)
- Ваньянь Гуанян, Тэн ван (滕王 完顏廣陽), 4-р хөвүүн
- Эх нь тодорхойгүй
- Ронгуо гүнж (榮國公主), төрсөн нэр нь Хэнү (合女). Тушань Силатай (單術斯剌) гэрлэсэн.
- Нэр тодорхойгүй охин. Шяо Югийн (蕭玉) хөвүүнтэй гэрлэсэн.
- Нэр тодорхойгүй охин. Угулун Итэй (烏古論 誼) гэрлэсэн.
Өмнөх Хэла |
Алтан улсын хаан 1150-1161 |
Дараах Улу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "金史/卷5 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-08-07.