Додийн Базар
Харагдац
| Додийн Базар | |
| Төрсөн он | 1912 он |
|---|---|
| Төрсөн газар | Хаант Орос, Аг |
| Яс үндэс | монгол үндэстэн (буриад ястан) |
| Улс орон | |
| Өнгөрсөн өдөр | 1997 оны 7 сарын 23 (85 насалсан) |
| Төгссөн нь | УБДС (1965) |
| Ажил үйл | багш |
| Ах дүү | Додийн Чойдог (дүү) |
| Алдар цол | |
| Монгол улсын хөдөлмөрийн баатар (1975) Монгол улсын гавьяат багш (1961) | |
Додийн Базар — БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар /1975/ цолтон анхны багш, Гавьяат Багш /1961/.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Буриад Монголын Агийн аймгийн нутаг төрж, Дорнод аймгийн Баяндун суманд суурьшжээ.
- 1924 онд Улз хошууны тэнхимд орж суралцаж
- 1928 онд Улаанбаатар хотын дунд сургууль
- 1930 онд Зүүнхараа дахь агрономичийн дамжаанд суралцаж төгссөн
- 1965 онд УБДС дүүргэжээ
- 1930 оноос Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймаг, Улаанбаатар хотын бага, дунд сургуулиудад багш, захирал, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 1956-1981 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажиллажээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]“Түмэн бодис” сурах бичиг, “Түмэн бодис заах арга” ном, судалгаа, арга зүйн олон арван өгүүлэл бичсэн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарт одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Ерөнхий боловсролын байгууллагыг хөгжүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн заах арга, ур чадварыг дээшлүүлэхэд олон жилийн эрдэм мэдлэг, хүч зүтгэлээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Сүхбаатарын одон 2 удаа
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа
- “Алтан гадас” одон
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Ардын хувьсгалын 15, 25, 40, 50 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан.
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]Түүний төрсөн дүү нь Төрийн шагналт, УГЗ, зураач Д.Чойдог билээ.