Елюй Яньши
Елюй Яньши (хятад: 耶律 延禧, пиньинь: Yēlǜ Yánxǐ) (1075 оны 6 сарын 5 – 1128 юмуу 1156) болбоос киданы Ляо улсыг 1101-1125 оны хооронд захирч байсан тус улсын сүүлчийн хаан юм. Төрсөн нэрийг нь Яньши (延禧), багын нэрийг Агүо (阿果) өргөсөн нэрийг Яньнин (延宁) гэнэ. Хааны цолыг Тяньзуоди (天祚帝) хэмээнэ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1101 онд 26 настайдаа өвөө Даозун хааныг тэнгэрт хальсны дараа хаан цолыг нь залгамжлан "Тяньзуо" (天祚) хэмээх цол хүртэв. Хожмын түүхэнд түүнийг Тяньзуо хэмээх энэ цолоор нь түүхийн шастирт бичиж тэмдэглэж ирсэн. 1112 онд зүрчидийн ноёдыг дуудаж найр чуулган хийх үеэр найрлаж байхдаа зүрчиний ноёдыг албадан бүжиглүүлэхэд ганц вангин овгийн Агуда эсэргүүцжээ. Чухам энэ явдлаас зүрчидийн бослого гарах үндэс тавигдсан. 1114 онд зүрчидийн Агуда өөрийн харьяат цэргээ удирдаж Ляо улсын эсрэг бослого гаргаж, киданы цэргийн хүчийг газар бүрт ялж байв. 1115 онд зүрчидийн Алтан улс байгуулагдаж, киданы эсрэг Сүн улстай холбоотон болсон. 1117 онд Алтан улс манжуур, ляодунгийн хойгийг эзлэв. 1120 онд ляо улсын дээд нийслэл, 1122 онд дунд нийслэл, 1123 онд өмнөд нийслэл Яньжин хотыг эзлэн Елюй Яньши хааныг барихаар газрын мухар руу шахах болсон. 1121 онд киданы хунтайж Елюй Аолуво нь энэ байдлыг засахыг оролдож төрийн эргэлт гаргасан ч, бүтэлгүйтэв. Үүний дараа өмнөд нийслэлд байсан хааны авга Елюй Чүнийг зарим ноёд сайд хаанд өргөмжлөн, Умард Ляо улсыг байгуулж, Тяньзуо хаантай байлдаж хямралдав. Гэвч Елюй Чүнь удалгүй нас барсны дараа зүрчидийн цэрэгт Яньжин хот эзлэгдэв. 1125 оны 3 сард Алтан улсын жанжин Вангин Лоушид олзлогдсноор Их Ляо Улс мөхөв. 1128 онд Алтан улсын хаан Үчимэйгийн зарлигаар түүний хаан цолыг халж, Хайбин ван (海滨王) цолоор шагнажээ. 1128 онд нас барав. 1141 онд Шизун хаан Вангин Хэлагийн зарлигаар Юй ван (豫王) цолоор нэхэн шагнав. 1145 онд түүний шарилыг киданы хаадын Цяньлин бунханд шилжүүлэн оршуулав.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Хатад, хүүхэд:
- Сяо овогт хатан (蕭皇后 蕭氏), төрсөн нэр Дуолилань (奪里懶)
- Сяо овогт дөфэй татвар (德妃 蕭氏), төрсөн нэр Шигү (師姑)
- Елюй Талү, янь гуо ван (耶律撻魯 燕國王, ?-1104), 3-р хөвүүн
- Сяо овгийн Вэньфэй татвар (文妃 蕭氏, 1080 – 1121), төрсөн нэр Сэсэ (瑟瑟)
- Елюй Аолуво, жинь ван (耶律敖盧斡 晉王, ?-1122), 1-р хөвүүн
- Шугуо гүнж ( 蜀國公主), төрсөн нэр Юйлиянь (余里衍), 3-р охин
- Сяо овгийн Юаньфэй татвар (元妃 蕭氏), төрсөн нэр Гүйгэ (貴哥)
- Елюй Яли, лян ван (耶律雅里 梁王, 1094 – 1123), 2-р хөвүүн
- Елюй Нин, сю ван (耶律寧 許王), 6-р хөвүүн
- Жао овгийн жаорон татвар (昭容 赵氏)
- Елюй Шиниле, жао ван (耶律習泥烈 趙王), 4-р хөвүүн
- төрүүлсэн эх нь тодорхойгүй
- Елюй Дин, цинь ван (耶律定 秦王), 5 дахь хөвүүн
- нэр тодорхойгүй охин, 1 дэхь охин
- Елюй Гүюй гүнж (耶律 骨欲), 2 дахь охин
- Елюй Волиянь гүнж (耶律 斡里衍), 4 дэхь охин
- Елюй Да-аое гүнж (耶律 大奥野), 5дахь охин
- Елюй Чиаое гүнж (耶律 次奥野), 6 дахь охин
Өмнөх Елюй Хунжи |
Их Ляо Улсын хаан 1101-1125 |
Дараах 'Улс нь мөхсөн' |