Jump to content

Жагдалын Лхагва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жагдалын Лхагва (1942 оны 3 сарын 18-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар төрсөн- ) Монгол Улсын зохиолч, сэтгүүлч, богино өгүүллэгийн нэрт төлөөлөгч хүн юм.

1942 оны 3 сарын 18-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Санжмятав, Жагдал нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ.

  • 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
  • 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
  • 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль /КПИ/
  • 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
  • 1970-1985 онд “Үнэ стандарт, хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар, стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
  • 1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор, сэтгүүлч, сурвалжлагч
  • 1992-1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
  • 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.

1958 онд Дорноговь аймгийн "Ялалт" сонинд анхны шүлгээ хэвлүүлж, уран бүтээлээ 1960-аад оноос эхэлж "Саарал даага", "Толгодын цаана ингэ буйлна", "Сарны шороо", "Хулангийн тоос","Шөнө ногоо ургадаг", " Ахыг дагасан хүн", "Алаг чулуу", "Атга чулуу" , "Дутуу хөрөг буюу зохиолчдын паян" зэрэг өгүүллэг, тууж, шүлэг, минатюр, "Анхны хайрын дууль", "Тойрох хуудас", "Эхлэл" уран сайхны кино зохиол бичиж, Р.Фраерманы "Зэрлэг нохой Динго", Ю.Нагибины "Цэнгэг цөөрөм", "Японы яруу найраг", Хосе Мартины "Янагийн өвөр хүүгийн өлгий", А.Аль Хамиса "Хайрын дээж", Р.Рождественскийн "Эргэх хорвоо", Е.Исаевын "Ухаан бодлын цааз", Р.Казакова "Хүүхэн заяа", зэрэг яруу найргийн бүтээлүүд, А.Гисланцони "Аида" дуурийн цомнол, Ж.Б.Мольер "Тартюф" драмын жүжгийг эх хэлнээ хөрвүүлжээ.

  • “Саарал даага”
  • “Толгодын цаана ингэ буйлна”
  • “Ахыг дагасан хүн”
  • “Сарны шороо”
  • “Хулангийн тоос”
  • “Атга чулуу”
  • “Алаг чулуу”
  • “Дутуу хөрөг”
  • “Арвын Б-гийн тэнэг”
  • “Шөнө ногоо ургадаг”
  • Р.Фраермен “Зэрлэг нохой Динго” тууж
  • Хосе Марти “Янагийн өвөр хүүгийн өлгий” шүлгийн түүвэр
  • “Японы яруу найраг” шүлгийн түүвэр
  • Аль Хамесын “Хайрын дээж” шүлгийн түүвэр
  • Мольер “Тортюф” драмын жүжиг
  • Е.Исаев “ Ухаан бодлын цайз”
  • Р.Рождественский “Эргэх хорвоо” шүлгийн түүвэр
  • Д.Мягмар “Земля и я”
  • Р.Казакова “Хүүхэн заяа”
  • А.Гисланцони “Аида” дуурийн цомнол зэрэг олон арван орчуулгын бүтээлүүдийг орос, украин, испани хэлнээс орчуулсан.
  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монголын зохиолчдын эвлэлийн шагнал
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
  • 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал