Жанни Ривера
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жованни Ривера | ||
Өндөр | 1.75 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа (Гоол)† | |
1959–1960 | Алессандриа | 26 (6) | |
1960–1979 | Милан | 501 (122) | |
Нийт | 527 (128) | ||
Шигшээ баг | |||
1962–1974 | Итали | [1] | 60 (14)|
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Жованни "Жанни" Ривера (Итали: Giovanni ("Gianni") Rivera, 1943 оны 8 сарын 18-нд Алессандриад төрсөн) нь Италийн хөлбөмбөгч юм. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тэрээр тоглолтыг чадварлаг удирдан зохион байгуулдаг байсан билээ. 1969 онд хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Баллон д'Орыг хүртсэн. Тэрээр хөлбөмбөгийн замналын ихэнх хугацаагаа Серие A-гийн Милан багт өнгөрүүлжээ. Олон улсын тавцанд, Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 тоглолт хийж, 14 гоол оруулсан бөгөөд ДАШТ-д 4 удаа (1962, 1966, 1970, 1974) оролцож, мөн Италийн баг анх удаа Европын АШТ-д түрүүлэхэд (1968) шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж байв. Тэрээр 2004 - 2009 онд Чидун жимсний мод намыг төлөөлөн Европын Парламентийн гишүүнээр сонгогдон ажилласан. Өдгөө ерөнхий дасгалжуулагч Чезаре Пранделлигийн удирдлага дор Роберто Бажо, Арриго Сакки нарын хамтаар Италийн Хөлбөмбөгийн Холбоо, Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт өсвөр үеийн боловсролыг хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг[2].
Тамирчны замнал
[засварлах | кодоор засварлах]Италиын хөлбөмбөгийн алтан жаал гэгдэж байсан Ривера Аллесандриагийн өсвөр үеийн хөлбөмбөгийн академийн бүтээгдэхүүн бөгөөд 1959 оны 6 сарын 2-нд дөнгөж 15-хан насандаа Алессандриа багийн бүрэлдэхүүнд багтаж, Интернационале багийн эсрэг тоглолтод оролцож, Серие A-д хөл тавьжээ. Анхны багийнхаа бүрэлдэхүүнд 26 тоглож, 6 гоол оруулсан түүнийг жилийн дараа Милан багт Хуан Скиаффиногоор солигдон очсон бөгөөд уг наймааны өртөг $200,000 хүрсэн нь тухайн үеийн дээд амжилт юм. 1962 онд Милан багтайгаа хамт анхны скудетто-гоо хүртсэн. Мөн онд 18 нас дөнгөж хүрээд байсан Ривера Чилид зохиогдсон 1962 оны ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, 5 сарын 13-нд Баруун Германы шигшээ багтай хийсэн тоглолтод оролцжээ. Тус тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн.
1962 онд скудетто хүртсэн Миланчууд Европын цомд оролцож, улмаар шигшээ тоглолтод Бенфика багийг 2-1-ээр буулган авч цомын эзэн болжээ. Тухайн жил од нь гийсэн залуу Ривера алдарт Баллон д'Ор шагналын эзнийг тодруулах санал асуулгад Зөвлөлтийн хаалгач Лев Яшины дараа оржээ.
1967/1968 оны улиралд Ривера Милан багийнхаа хамтаар улсынхаа аварга болж, мөн Цомтой багуудын цомыг хүртэв. Мөн шигшээ багтайгаа Европын аварга цол хүртсэн. Уг тэмцээний хагас шигшээ тоглолтод ЗХУ-тай тоглож байх үед гэмтэл авч, Югославтай хийсэн шигшээ тоглолтод оролцож чадаагүй аж. 1969 онд Европын цомыг дахин хүртсэн Миланы гол "найруулагч" Ривера Баллон д'Ор шагналын эзэн болжээ.
1970 оны ДАШТ Мексикт зохиогдоход Скуадра Аццура шигшээ тоглолтод шалгарсан хэдий ч Бразилд 4-1-ээр ялагдсан. Тус ДАШТ-д Италийн багийг удирдсан Ферруччио Валкарежжи Жанни Ривера, түүний багийн анд Сандро Маццола нарыг зэрэг талбайд гаргахгүй байсан бөгөөд илүү алдартай Ривераг бус, Маццолаг гараанд гаргаж байсан аж. Гэхдээ уг тактикаар тоглоод, 2-р тойрогт Италичуудын довтолгоо амжилт муутай болж ирэхэд Валкарежжи эхний хагаст Маццолаг, сүүлийн хагаст Ривераг гаргах болж, шөвгийн наймд Мексик, хагас шигшээд Баруун Германыг хожиход уг тактикийг хэрэглэжээ. Ялангуяа хагас шигшээд 4-3-р хожиход Ривера багаа чадварлагаар удирдан зохион байгуулж, өөрөө хожлын 4 дэх гоолыг оруулсан. Гэсэн ч Бразилтай хийсэн шигшээ тоглолтод өмнөх хоёр тоглолтын баатар Ривераг Валкарежжи тоглолт дуусахаас 6-хан минутын өмнө талбайд гаргажээ.
Ривера 1974 оны ДАШТ-д оролцсон ч Италичууд Польшид 2-1-р хожигдож хасагдсан тоглолтод талбайд гараагүй. Уг ДАШТ-д оролцоод шигшээ багаасаа зодог тайлсан Ривера 60 тоглолтод 14 гоол оруулсан амжилтаар шигшээ баг дахь замналаа өндөрлөжээ.
Ривера Милан багаа удирдан 1973, 1974 онд Цомтой багуудын цомын шигшээ тоглолтод шалгаруулж, 1973 онд цомын эзэн болсон. Мөн Роззонеригийн бүрэлдэхүүнд 1972, 1973 онуудад улсынхаа аварга болсон. 1970-аад онд Милан баг Италийн цомд хэд хэдэн удаа түрүүлсэн боловч Ривера Италийн шүүгчдийн эсрэг заргынхаа улмаас эрхээ хасуулж, ихэнхэд нь оролцож чадаагүй аж.
Ривера сүүлчийн скудеттогоо 1979 онд Милан багтайгаа хүртсэн бөгөөд энэ нь "Чөтгөрүүд"-ийн 10 дахь скудетто байв. Миланы бүрэлдэхүүнд тэр Серие А-д 501 тоглолт хийж, 160 гоол оруулжээ.
Зодог тайлаад Ривера багийнхаа дэд ерөнхийлөгч болсон. Сильвио Берлускони 1986 онд тус багийг худалдаж авахад багаа орхиж, улс төрд орсон бөгөөд Италийн парламентад сонгогдож байснаас гадна Романо Продигийн засгийн газарт Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаал хашиж байв. 2004 оны 3 сард Ривера амьд сэрүүн буй дэлхийн шилдэг 125 хөлбөмбөгчийн нэгээр тодорсон.
Статистик
[засварлах | кодоор засварлах]Клубийн үзүүлэлт | Лиг | Цом | Тивийн тэмцээн | Нийт | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол |
Итали | Лиг | Коппа Италиа | Европ | Нийт | ||||||
1958/59 | Алессандриа | Серие A | 1 | 0 | 0 | 0 | - | 1 | 0 | |
1959/60 | 25 | 6 | 0 | 0 | - | 25 | 6 | |||
Нийт | 26 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 6 | ||
1960/61 | Милан | Серие A | 30 | 6 | 1 | 0 | - | 31 | 6 | |
1961/62 | 27 | 10 | 1 | 0 | 2 | 0 | 30 | 10 | ||
1962/63 | 27 | 9 | 0 | 0 | 7 | 2 | 34 | 11 | ||
1963/64 | 28 | 7 | 1 | 0 | 2 | 1 | 31 | 8 | ||
1964/65 | 29 | 2 | 0 | 0 | - | 29 | 2 | |||
1965/66 | 31 | 7 | 1 | 0 | 4 | 1 | 36 | 8 | ||
1966/67 | 34 | 12 | 6 | 7 | 2 | 0 | 42 | 19 | ||
1967/68 | 29 | 11 | 5 | 3 | 10 | 1 | 44 | 15 | ||
1968/69 | 28 | 3 | 4 | 1 | 7 | 2 | 39 | 6 | ||
1969/70 | 25 | 8 | 3 | 1 | 3 | 2 | 31 | 11 | ||
1970/71 | 26 | 6 | 10 | 7 | - | 36 | 13 | |||
1971/72 | 23 | 3 | 6 | 2 | 8 | 4 | 37 | 9 | ||
1972/73 | 28 | 17 | 6 | 3 | 9 | 0 | 43 | 20 | ||
1973/74 | 26 | 6 | 5 | 1 | 6 | 0 | 37 | 7 | ||
1974/75 | 27 | 3 | 4 | 0 | - | 31 | 3 | |||
1975/76 | 14 | 1 | 5 | 1 | 3 | 0 | 22 | 2 | ||
1976/77 | 27 | 4 | 7 | 0 | 5 | 0 | 39 | 4 | ||
1977/78 | 30 | 6 | 5 | 1 | 1 | 0 | 36 | 7 | ||
1978/79 | 13 | 1 | 4 | 1 | 5 | 0 | 22 | 2 | ||
Нийт | 502 | 122 | 74 | 28 | 74 | 13 | 650 | 163 | ||
Нийт | 528 | 128 | 74 | 28 | 74 | 13 | 676 | 169 |
Италийн шигшээ баг | ||
---|---|---|
Огноо | Гараа | Гоол |
1962 | 4 | 2 |
1963 | 5 | 2 |
1964 | 4 | 2 |
1965 | 6 | 1 |
1966 | 6 | 2 |
1967 | 4 | 0 |
1968 | 4 | 0 |
1969 | 3 | 0 |
1970 | 7 | 2 |
1971 | 3 | 0 |
1972 | 3 | 0 |
1973 | 7 | 2 |
1974 | 4 | 1 |
Нийт | 60 | 14 |
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- Италийн Лиг (3): 1962, 1968, 1979
- Коппа Италиа (4): 1967, 1972, 1973, 1977
- Серие A-гийн шилдэг довтлогч: 1973 (Жузеппе Савольди, Паолино Пуличи нарын хамт)
- УЕФА Цомтой багуудын цом (2): 1968, 1973
- Европын цом (2): 1963, 1969
- Тив хоорондын цом (1): 1969
- 1970 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга
- Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн: 1968
- Европын оны шилдэг хөлбөмбөгчин: 1969, дэд байр - 1963