Лев Яшин

Лев Яшин
rand
Хөлбөмбөгчний мэдээлэл
Нэр Лев Иванович Яшин
Төрсөн огноо 1933 оны 10 сарын 22
Төрсөн газар МоскваЗөвлөлт Холбоот Улс
Нас нөгчсөн огноо 1990 оны 3 сарын 20
      (60 насалсан)
Нас нөгчсөн газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Өндөр 189 см
Байрлал Хаалгач
Эрэгтэй
Огноо Алба Тоглолт (Гоол)1
1950–1970 Динамо Москва 326 (0)
Үндэсний шигшээ баг
Огноо Сонголт Тоглолт (Гоол)
1954–1970 Зөвлөлт Холбоот Улс 78 (0)
1 Зөвхөн шигшээ тоглолтын мэдээ.

Лев Иванович Яшин (1929 оны аравдугаар сарын 22-нд1990 оны гуравдугаар сарын 20) нь Зөвлөлтийн хөлбөмбөгчин, хаалгач (XX зууны шилдэг хаалгач) бөгөөд 1956 оны Зуны олимпийн болон 1960 оны Европын аварга ЗХУ-ын ЗСБНХУ-ын Гавъяат тамирчин (1957) байв. Түүнчлэн ЗСБНХУ-ын таван удаагийн аварга (Динамо Москва), 1963 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин (тус шагналыг авсан цор ганц хаалгач) юм. Лев Яшин ЗХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар (1990).

Намтар[засварлах | кодоор засварлах]

Лев Иванович Яшин 1929 оны 10 дугаар сарын 22-нд Москва хотын Богородское дүүрэгт төрсөн. Лев хүүгийн эцэг нь өндөр зэргэлэлийн слесарь Иван Петрович, Тушино дахь цэргийн онгоцны үйлдвэрт зүлгүүрчин хийдэг байжээ. Эх Анна Митрофановна "Красный Богатырь" үйлдвэрт ажилладаг байв. Яшины гэр бүл Анна Митрофановнагийн ах эгч нартай хамт Миллионная гудамжны 15 тоот байшинд амьдардаг байв. Байрны хажууд Лев Яшин бусад хүүхдүүдийн хамт байнга хөлбөмбөг тоглож, хавар, зун, намар, ямар ч цаг агаарт, гэгээ тасартал тоголдог байжээ. Энд Лев Иванович анхны хаалгач болох анхны туршлагыг олж авсан гэж хэлж болно. Өвөл хүүхдүүд өөрсдөө мөсөн гулгуур хийж хоккей тоголдог байсан гэж тэр дурссан байдаг.

Эх Анна Митрофановна нь 1935 онд нас барсаны дараа 1937 онд түүний эцэг Александра Петровнатай хоёр дахь удаагаа гэрлэж нэг эхтэй дүү Борис 1939 онд төрсөн ажээ. 11 настай Яшиныг Подолскийн ойролцоо хамаатан садныдаа зуны амралтаар очоод байхад Аугаа эх орны дайн эхэлсэн байдаг. 1941 оны Аравдугаар сард эцэг Иван Петрович ажиллаж байсан цэргийн үйлдвэрийг Ульяновск хотын ойролцоо нүүлгэн шилжүүлж тэдний гэр бүл нүүсэн байна. Лев 12 насны төрсөн өдрөө үйлдвэрийн тоног төхөөрөмж галт тэрэгнээс буулгаж тэмдэглэж байсан гэж дурсжээ. Тэрээр 1943 оны хавар слесарийн дагалдан болж 16 насандаа Эх орны анхны шагнал болох "1941-1945 оны Аугаа их эх орны дайны хөдөлмөрийн төлөө" медаль хүртэж байжээ.

Спортын замнал[засварлах | кодоор засварлах]

Яшиныхан 1944 онд аюулгүй болсон нийслэл Москвад буцаж ирэв. Лев үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллаж, "Тушин"-ы шигшээ багийн хаалгач болж чөлөөт цагаа өөрийн дуртай тоглоомдоо зориулжээ. 18 настайдаа тэрээр цэрэгт татагдаж Москвад алба хаасан бөгөөд түүнийг "Динамо" (Москва) хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч А.И.Чернышев анх анзаарч, түүнийг тус клубын залуучуудын багт урьсан юм.

1949 оны хавар Яшин үндсэн багийн Алексей Хомич, Вальтер Санай нарын нөөц тоглогчоор буюу гурав дахь хаалгач болсон түүхтэй.

1950-иад оны эхээр Динамогийн гол хаалгач нь хөгжөөн дэмжигчдийн дунд "Бар" хочтой байсан Алексей Хомич байв. Дөнгөж 1953 оноос хойш Яшин "Динамо"-гийн хаалганы манаанд гардаг болсон юм. Лев Яшин клубынхээ хамт 5 удаа (1954, 1955, 1957, 1959, 1963) ЗСБНХУ-ын аварга болж, хөлбөмбөгийн ЗХУ-ын цомыг гурван удаа хүртжээ.

1954 оноос хойш Лев Яшин ЗСБНХУ-ын шигшээ багийн хаалгачаар томилогдож нийт 78 тоглолт хийжээ.

1956 онд үндэсний шигшээ багтайгаа хамт Яшин мөн Мельбурны 1960 оны Олимпийн аврга, 1960 оны Европын цомын аварга болсон юм.

1963 онд Яшин Европын хөлбөмбөгийн шилдэг хөлбөмбөгчин болох "Алтан бөмбөг" -ийг долоо хоног тутмын France Football сэтгүүлээс гардаж авсан.

1971 оны 5 дугаар сарын 27-нд Москва хотын Лениний нэрэмжит Төв цэнгэлдэх хүрээлэнд 103 мянган үзэгчдийг байлцуулан Лев Яшиныг үдэх ёслол болсон юм. Энэ тоглолтонд Бүх Холбооны Спортын "Динамо" клубуудын үндэсний шигшээ баг (тэмцээнд Москва, Киев, Тбилисийн мастерууд оролцсон) дэлхийн "одод" -ын шигшээ багтай тоглосон бөгөөд тэдний дотор Эйсебио, Бобби Чарлтон, Герд Мюллер болон бусад олон алдарт тамирчид тоглосон юм.

Хөлбөмбөг орхисоны дараах үе[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөгөө орхихоос өмнө Л.И.Яшин 1967 онд Улсын биеийн тамирын төв хүрээлэнгийн (ГЦОЛИФК) дасгалжуулагчдын сургуулийг төгссөн.

Динамо багийн дарга (1971 - 1975 оны 4-р сар). Тэрээр Динамо Нийгэмлэгийн Төв Зөвлөлд шилжиж, тэнд Динамо Төв Зөвлөлийн Хөл бөмбөг, Хоккейн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан (1975 оны 5-р сараас 1976 оны 10-р сар хүртэл).

Дараа нь ЗСБНХУ-ын Спортын хорооны хөлбөмбөгийн хэлтсийн даргын боловсролын ажлын орлогч (1976 оны 10-р сараас 1984 он хүртэл), тэр үед ЗХУ-ын хөлбөмбөгийн холбооны орлогч дарга байсан (1981-1989 онуудад). 1985 онд тэрээр нийгмийнхээ төв зөвлөлийн боловсролын ажлын ахлах сургагч болж, төрөлх нийгэмдээ эргэн ирсэн. Тэрбээр ЗСБНХУ-ын хоёрдугаар шигшээ багийн дасгалжуулагч, хэсэг хугацаанд хүүхдийн багуудын дасгалжуулагчаар ажилласан. 50 жилийн дараа Яшин тамхи их татсанаас болж үүссэн өвчин зүүн хөлний гангрена үүсэв. 1984 онд өрөөсөн хөлөө тайруулсан бөгөөд сүүлд 1989 онд ахмад дайчдын багийг Израильд айлчлах үеэр Яшин "маш сайн хиймэл хөл" үнэгүй хийлгэж авсан байна.

Лев Яшин 1990 оны 3 дугаар сарын 18-нд Социалист хөдөлмөрийн баатар хүртээд 2 хонгийн дараа 3 дугаар сарын 20-нд ходоодны хорт хавдраар нас барсан байна.

2020 оны 12 дугаар сард францын "France Football" сэтгүүл Лев Яшиныг «хөлбөмбөгийн түүхэнд дахь хамгийн сайн хаалгач» гэж зарласан юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Лев Яшин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан