Жоан Карлос де Оливейра
|
|
Хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Бразил Бразил
|
Төрсөн огноо |
1954 оны 5 сарын 28
|
Төрсөн газар |
Пиндамонхангабо, Сан-Паулу
|
Нас барсан огноо |
1999 оны 5 сарын 27
|
|
|
"Жоан до Пуло" гэж алдаршсан Жоан Карлос де Оливейра (порт. João Carlos de Oliveira, 1954 оны 5 сарын 28 – 1999 оны 5 сарын 17) нь гурвын харайлт, уртын харайлтын төрлөөр мэргэшсэн Бразилын хөнгөн атлетикч байв.
Де Оливейра гурвын харайлтын төрөлд олимпоос 2 хүрэл медаль хүртсэн. Түүний 1975 оны 10 сарын 15-нд тогтоосон хувийн дээд амжилт болох 17.89 м нь 1985 он хүртэл дэлхийн дээд амжилт байлаа. Уртын харайлтын төрөл дэх хувийн дээд амжилт нь 8.36 м (1979 он).
Харамсалтай нь 1981 онд тэрээр Сан-Паулугийн орчимд автомашины осолд орж өрөөсөн хөлөө алдсанаар зодог тайлахаас өөр аргагүй болсон юм. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгч болсон тэрээр хожим архинд донтож, 1999 онд нас нөгчжээ.