Зэрлэг цацагт хяруул

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Зэрлэг цацагт хяруул
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тахиатан
Овог: Meleagrididae
Төрөл: Meleagris
Зүйл: M. gallopavo
Латин нэр
Meleagris gallopavo
Карл Линней, 1758


Эмэгчин

Зэрлэг цацагт хяруул (Meleagris gallopavo) нь Хойд Америкаас гаралтай, тахиа хэлбэртэн багийн хамгийн хүнд жинтэй шувуу юм. Энэ шувуу нь цацагт хяруулын 2 зүйлийн нэг бөгөөд нөгөө нь Төв Америкт таарах Толбот цацагт хяруул юм. Нас бие гүйцсэн эрэгчин нь өд сөдгүй, нүцгэн улаавтар толгой, улаан хүзүү хоолой, урт саарал ногоондуу хөл, хар биетэй байна. Хөл нь 3 хуруутай.

Цацагт хяруул нь урт, бараан өнгийн дэвүүр хэлбэрийн сүүл, гялалзсан хүрэл өнгийн далавчтай. Бусад тахиа хэлбэртэн шувуудад олон таарах хүйсийн эрс ялгаатай өнгө үзэмжтэй юм. Эрэгчин нь биеэр харьцангуй том, улаан, ногоон, шаргал, хөх ягаан өнгийн өд алагласан байна. Эмэгчин нь бор сааралдуу нэг хэвийн өнгө зүстэй юм.

Цацагт хяруул нь 20 000-30 000 өдтэй. Сүүлний өдний урт нас бие гүйцсэн бол ижил урттай, гүйцээгүй бол урт богино байдаг. Эрэгчин нь дундажаар 5-11 кг, 100-125 см урт ба эмэгчин нь 3-5.4 кг, 76-95 см урт хэмжээтэй. Далавчаа дэлгэсэн урт нь 1.25-1.44 м юм.

Идэш тэжээл[засварлах | edit source]

Дорнын дэд зүйл

Зэрлэг цацагт хяруул холимог тэжээлтэн бөгөөд газраар эсвэл бут, жижиг модонд авиран идэш тэжээл хайдаг. Тэд хатуу царсны боргоцой, самар, туулайн бөөр, хушганы мод, мөн олон янзын үр тариа, жимс жимсгэнэ, өвс, шавьж гэх мэтээр хооллоно. Бас заримдаа хоёр нутагтан болон жижиг могой зэрэг хэвлээр явагч иддэг. Голдуу өглөө эрт, үдээс хойш идэш тэжээл хайна. Маш олон янзын зүйлээр хооллох чадвартай тул бага газар их хэмжээгээр өсч үрждэг ажээ.


Зэрлэг цацагт хяруулын дэд зүйлүүд[засварлах | edit source]

Нийт 6 дэд зүйл бий.

M. g. silvestris in northern Florida

Дорнын цацагт хяруул (Meleagris gallopavo silvestris)[засварлах | edit source]

Энэхүү дэд зүйл нь АНУ-н зүүн хагас хэсэг, Канадын зүүн өмнөд хэсгийн нутгаар амьдарна. Өдгөө 5.1-5.3 сая орчим байна гэсэн тооцоо бий. 1817 онд анх тэднийг ойн цацагт хяруул гэдэг байв. Энэ цацагт хяруул нь 1.2 м хүртэл өндөр ба сүүлний үзүүр хэсэг хүрэн бордуу өнгөтэй байна. Зэрлэг цацагт хяруулын дэд зүйлүүд дотор хамгийн ихээр агнагдсан шувуу юм.

Флорида (M. g. osceola)[засварлах | edit source]

Зөвхөн Флоридын хойгт таарна. Нийт 80-100 000 орчим бий. Флоридын цацагт хяруул нь Дорнын дэд зүйлээс биеэр жижиг, арай бараан өнгөтэй.


M. g. intermedia нь урт хөлтэй юм.

Рио Грандэ (M. g. intermedia)[засварлах | edit source]

ТехасОклохама, Канзас, Шинэ Мексик, Колорадо, Орегон, болон төв ба баруун Калифорнид таарна. Мөн 1950 оны сүүлээр Хавайд аваачиж нутагшуулжээ. Нийт 1,022,700 - 1,025,700 орчим бий. Энэ дэд зүйл нь хүнтэй их нийтэч юм.

Мерриам (M. g. merriami)[засварлах | edit source]

Хадат уул, Монтана болон Өмнөд Дакота, Шинэ Мексикт тархан амьдарна. Нийт 334,460 - 344,460 ширхэг бий. Сүүл хэсэг нь цагаан өдтэй.


Гудын цацагт хяруул (M. g. mexicana)[засварлах | edit source]

Төв болон хойд Мексикээс гаралтай. Тэд урт хөл, том бие, сарвуу, урт сүүлтэй. Бие нь ногоон шаргалдуу өнгөтэй байна.

Өмнөд Мексикийн (M. g. gallopavo)[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Зэрлэг цацагт хяруул – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Зэрлэг цацагт хяруул – Викимедиа дуу дүрсний сан