Йохан Густав Ренат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ренатын зурсан Зүүнгарын хаант улсын хоёр газрын зургийн нэг

Йохан Густав Ренат (шве. Johan Gustaf Renat; 1682 онд Шведийн Стокхольмд төрж, 1744 онд нас барсан) нь швед цэрэг, газрын зураг зүйч юм. Тэрбээр Зүүнгар, Зүүн Туркестаны газрын зургийг нарийвчлан шинжлэх ухааны үндэстэй гаргасан анхны европ хүн гэдгээрээ алдартай.

Цэргийн карьерын эхлэл ба олзлогдсон нь[засварлах | edit source]

Нидерландын еврейчүүдийн удам Ренат нь Умардын их дайны үеэр XII Карлын армид их бууны артиллерт байсан бөгөөд Полтавын тулалдааны дараа олзлогджээ. Олзлогдсон 20 мянган шведүүдийг эхлээд Москва руу, дараа нь 1711 онд Тобольск хот руу цөлсөн байна. Тобольскийн цөллөгийн үеэр түүнийг цэргийн цуваанд оруулж 1716 онд Ямышевийн цайзыг Зүүнгарын цэргүүдээс хамгаалуулахаар Бухгольцын экспедицид туслахаар явуулсан байна. Цувааг Зүүнгарын хаан Цэвээнравданы цэргүүд эзэлсний дараа Зүүнгарын олзны цэрэг болж Хулж хот руу илгээгджээ.

Зүүнгарын боолчлол ба Швед рүү буцаж ирэв[засварлах | edit source]

Ренат арван долоон жилийг Зүүнгарын ноёд Цэвээнравдан, Галданцэрэн нарын албанд зориулжээ. Ренатын шууд оролцоотой артиллерын их буу, галт зэвсэг, уул уурхайн үйлдвэрүүд баригдсан юм. Олзны швед болон оросууд Зүүнгарт цэргийн үйлдвэрлэл бий болох, Зүүнгарын хаант улс Манжийн эсрэг хийсэн дайнд цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Хаан түүнийг Зүүнгар дахь байлдааны ажиллагаа дууссаны дараа суллахаар амласан.

Ренат 1733 онд Зүүнгарын албанаасаа хөрөнгө цуглуулж, олзны швед бүсгүй Брижит Шерценфельдтэй гэрлэн орос элчин, хошууч Леонтий Угримовын хамт Москвад буцаж ирэв. 1734 онд тэрбээр эхнэр болон Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд байсан түрэг угсааны Алтан, Яманкис, Сарай гэсэн гурван зарцын хамт (Ойрд-Монголын 1640 онд баталсан Их цааз бичигт ноёд, зайсан нар нь өөрийн албат ойрад-монгол хүмүүсийг гаднын иргэнд зарцлуулахаар өгөхийг хорьсон байдаг) Стокхольм хотод хүрч ирээд Хуучин хотод байшин худалдаж авчээ. 1739 онд ахмад цол хүртэтлээ цэргийн албанд зүтгэсэн байна.

Түүний хувийн ажиглалт, тодорхойлолтын үндсэн дээр боловсруулсан Зүүнгарын хоёр газрын зургийг олон нийт удаан хугацаанд мэддэггүй байв. 1878 онд хааны номын санд туслах номын санчаар ажиллаж байсан Йохан Август Стриндберг эдгээр хуулбарыг олсон бөгөөд Ж.К.Гротоор дамжуулан Оросын газар зүйн нийгэмлэгт хүлээлгэн өгчээ. 1881 онд А.И. Макшеев анх нийтэлсэн байна. Үүнээс хойш арван жилийн дараа анхны зургийн эх хувийг Шведийн Уппсалагийн Их Сургуулиас олж, өнөөг хүртэл хадгалж байна.

Уран зохиолд[засварлах | edit source]

  • Иохан Густав Ренат - А.В.Ивановын "Тобол" (2017) нэрт романы гол дүрүүдийн нэг, 2018 онд гарсан Тобол нэрт киноны дүр.

Холбоосууд[засварлах | edit source]