Камала Харрис
Эрхэмсэг хатагтай Камала Харрис | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улсын 49 дэх Дэд Ерөнхийлөгч | |
Албан тушаалаа авсан 2021 оны 1 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Жо Байден |
Өмнөх | Майк Пенс |
Америкийн Нэгдсэн Улсын Сенатор | |
Албан тушаал хашсан 2017 оны 1 сарын 3 – 2021 оны 1 сарын 18 | |
Өмнөх | Барбара Боксер |
Дараах | Алекс Падилла |
Сонгуулийн тойрог | Калифорни муж |
Калифорни мужийн 32 дахь Ерөнхий Прокурор | |
Governor | Жерри Броун |
Өмнөх | Жерри Броун |
Дараах | Завиер Берекка |
Сан-Франциско тойргийн 27 дахь Прокурор | |
Албан тушаал хашсан 2004 оны 1 сарын 8 – 2011 оны 1 сарын 3 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Оакланд хот, Калифорни, АНУ |
Эхнэр, Нөхөр | Доуг Эмхофф |
Алма матер | Ховардын Их Сургууль Калифорнийн Их Сургууль |
Камала Деви Харрис (Англи: Kamala Devi Harris, 1964 оны 10-р сарын 20-нд АНУ-ын Калифорни муж улсын Окленд хотод төрсөн) Америкийн хуульч, улс төрч, АНУ-ын Ардчилсан намын гишүүн.
2020 оны сонгуульд АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшиж, АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй бөгөөд анхны өнгөт арьст, ази гаралтай улс төрч юм.
АНУ-ын Калифорни мужийн Ерөнхий прокурор (2011-2017), Калифорни мужаас сонгогдсон АНУ-ын сенатч (2017 оны 1 дүгээр сараас).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Камала Харрис бол цагаачдын охин (түүний нэр нь санскрит хэлээр "бадамлянхуа цэцэг" гэсэн утгатай). Эх нь Энэтхэгийн уугуул Шямала Гопалан нь био-анагаах ухааны судлаач. Эцэг нь Дональд Ж. Харрис, Ямайкаас гаралтай эдийн засгийн ухааны профессор ажээ.
Камала охиныг таван настайд эцэг эх хоёр нь салсан бөгөөд түүнийг 12 настай байхад эх Шямала Гопалан-Харрис Макгиллийн Их Сургуульд багшлах болж хоёр охиныхоо хамт Канадын Монреаль хот руу нүүж тэндээ таван жил амьдарсан байна.
Канад руу явахаасаа өмнө Камала Харрис ээж, дүү нарын хамт хөгжил муутай Берклигийн дүүрэгт амьдардаг байсан боловч дунд сургуулийн боловсролын системд "арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг" хөтөлбөр хэрэгжиж эхэлж тэрээр өөр “цагаан хороололын” сургуульдаа автобусаар явдаг болсон юм. Энэхүү хөтөлбөрийн ачаар Камала охин илүү нэр хүндтэй бага сургуульд шилжин суралцаж улмаар Канад руу эхийгээ даган явж 1981 онд Монреаль хотын захад орших Вестмаунтын дунд сургуулийг төгссөн байна.
1986 онд тэрээр Вашингтоны түүхэн уламжлалт хар арьст Ховард их сургуулийг төгссөн бөгөөд улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалаврт суралцсан байна. Оюутан байхдаа тэрээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Өмнөд Африк дахь апартеидын дэглэмийг эсэргүүцэж, 1983 онд оюутны сонины редакторыг их сургуулиас хөөх шийдвэрийг цуцлахыг шаардсан захиргааны байрны ойролцоо суулт хийж байжээ.
Тэрээр Калифорнийн их сургуулийн дэргэдэх Хастингс коллежид буюу Берклид хуулийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
1990 онд өмгөөлөгчөөр ажиллах шалгалт өгч тэнцсэн боловч тэрээр Калифорнийн Аламеда тойргийн Прокурорын туслахаар ажиллаж эхэлсэн байна.
2003 онд Камала Харрис Сан-Франциско тойргийн прокуророор 56,5% -иар сонгогдож 2004 оноос 2011 он хүртэл ажиллажээ. 2010 онд тэрээр Калифорни мужийн Ерөнхий Прокурорын сонгуульд оролцож цагаан арьстан Стив Кули-г 0,8% илүү санал авч сонгогдсон анхны эмэгтэй, анхны африк-америк, ази гаралтай төлөөлөгч болсон байна. 2014 онд тэрээр хоёр дахь удаагаа улиран Калифорни мужийн Ерөнхий Прокуророор сонгогдсон.
К.Харрис 2004 онд АНУ-ын Сенатад нэр дэвшээд байсан Барак Обамаг албан ёсоор дэмжиж байсан Калифорни мужийн албаны анхны хүн байжээ. Энэ хоёр улс төрчийн нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
2016 оны 11 дүгээр сарын 8-нд тэрээр Калифорни мужаас Сенатад суух сонгуульд Лоретта Санчесыг амархан ялж, албан тушаалаа авсны дараа Калифорни мужийн анхны "өнгөт" сенаторч болсон түүхтэй. Сенатад байхдаа тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжилж, Берни Сандерсын эрүүл мэндийг бүх нийтээр хамгаалах санаачилгыг дэмжиж байжээ.
Камала АНУ-ын Сенатад очсон цагаасаа л Ардчилсан намын “Од” болж эхэлсэн. Тэрээр нэр хүндээ ашиглаж намынхаа сонгуулийн ажилд зориулж зөвхөн 2017 оны эхний зургаан сард “Ардчилсан нам”-ын хэд хэдэн сенатчдад зориулж 600 мянга орчим ам.доллар цуглуулсан бөгөөд үүний 360 мянгыг нь хувь хүмүүс иргэдээс бага хэмжээний шилжүүлгээр хандив олж байжээ.
2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр К.Харрисыг Делавэрийн Уилмингтон хотод болсон Ардчилсан намын чуулган дээр батламжилж, тэрээр тус намаас албан ёсоор АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй, анхны ази гаралтай улс төрч болсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болж, мөн сарын 7-нд саналын хуудсыг тоолж дуусахад К.Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй, анхны өнгөт арьст ази гаралтай анхны улс төрч болсон юм.
Монголтой холбоотой зүйл
[засварлах | кодоор засварлах]2023 оны 8-р сард Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилах үеэр К.Харристай уулзсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Камала Харрисын эцэг эх хоёр 1962 оны намар Беркли дэх Калифорнийн Их Сургуульд санамсаргүй танилцсан бөгөөд Дональд Харрис хар арьст оюутнуудад хандан үг хэлж байх үед үзэгчдийн дунд байсан энэтхэг “сари” хувцастай Шямала Гопалан нь АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах сэдвийг сонирхож эхэлсэн цорын ганц гадаад оюутан байсан бөгөөд ярианыхаа төгсгөлд ирээдүйн нөхөртэйгээ танилцахаар анх уулзаж байжээ.
Камала Харрис Лос-Анжелес хотын хуулийн фирмийн түнш байсан хуульч Дуглас Эмхоффтой танилцаад улмаар сүй тавьснаас хойш таван сарын дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 22-нд гэрлэсэн байна.
К. Харрис, Д. Эмхофф нарын дундаас хүүхэдгүй боловч Даг Эмхоффын дагавар хоёр хүүхэдтэй хамт амьдардаг байна. Тэрээр хоолны жор цуглуудаг боловч маш энгийн шарах шүүгээнд болгосон тахианы маханд дуртай гэнэ.
Өмгөөлөгч мэргэжилтэй дүү Майя Харрис нь Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын багт орж ажиллаж байсан.
2019 оны 8 дугаар сарын байдлаар К. Харрис ба түүний нөхрийн нийт хөрөнгө 6 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хувийн цахим хуудас
- Kamala Harris Biographical Directory of the United States Congress
- U.S. Senate: Kamala Harris