Клинт Демпси

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Клинт Дэмпси
Clint Dempsey 20110622.jpg
Дэмпси АНУ-ын шигшээд (2013 оны V сар)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКлинтон Дрю Дэмпси[1]
Төрсөн огноо1983 оны 3 сарын 9 (1983-03-09) (35 настай)[1]
Төрсөн газарАНУ, Техас, Нэкедоучис
Өндөр1.85 м[2]
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багСиэтл Саундерс
Дугаар2
Өсвөрийн баг
1998–2001Даллас Тексанс
2001–2003Фурман Парадинс
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2006Нью Ингланд71(25)
2007–2012Фулхэм184(50)
2012–2013Тоттенхэм Хотспур29(7)
2013–Сиэтл Саундерс16(9)
2014Фулхэм
(зээл)
5(0)
Шигшээ баг
2002–2003АНУ (20-)13(1)
2004–АНУ106(38)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 16

Клинтон Дрю "Клинт" Дэмпси (англ. Clinton Drew «Clint» Dempsey, 1983 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Нэкедоучис хотод төрсөн) — АНУ-ын хөлбөмбөгчин бөгөөд Сиэтл Саундерс болон АНУ-ын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | edit source]

2004 онд Америкийн лигийн шилдэг залуу тоглогчоор драфтаар элссэн Нью Инглэнд Революшнээс тодорч, улмаар АНУ-ын шигшээд дуудагдав.

2005 оны Алтан цомд АНУ түрүүлэхэд Испани, Египет болон Бразилын хаалгыг Дэмпси гоолджээ.

2006 оны ДАШТ-д Ганыг Дэмпсигийн гоолоор ялахад улс даяар түүнийг шилдэгт тооцох болсон юм.

Английн Фулхэмд элссэн 2007 онд Демпси шигшээн хамтаар Алтан цомд дахин аваргалж, шилдэг тоглогчоор шалгарав.

2012 оны наймдугаар сарын 31-нд Тоттенхэм Хотспур түүнийг 7.5 сая еврогоор элсээлжээ.

Дэмпси 2014 оны зургаадугаар сарын 16-нд Ганатай тулахад (2:1) 29 секундэд ДАШТ-ий V хурдан гоолыг оруулж,[3] улмаар гурван тэмцээн дараалан гоолдсон анхны Америк тоглогч болов.[4]

Амжилт[засварлах | edit source]

АНУ-ын шилдэг хөлбөмбөгчин (3)
  • 2007, 2011, 2012
  • АНУ, Ганын тоглолтын шилдэг тоглогч — ДАШТ-2014

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 (2010) The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. ISBN 978-1-84596-601-0. 
  2. Clint Dempsey Fulham Player Profile. Fulhamfc.com.. the original on July 31, 2012-с архивлагдсан. December 5, 2013-д хандсан.
  3. Avenged Americans beat Black Stars (17 June 2014). 19 June 2014-д хандсан.
  4. Dempsey scores fastest goal in American World Cup history. 16 June 2014-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]

Загвар:Сиэтл Саундерс багийн бүрэлдэхүүн Загвар:2005 оны Алтан цомд (КОНКАКАФ) АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2007 оны Алтан цомд (КОНКАКАФ) АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2009 оны Холбоодын цомд АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ