Jump to content

Кэтрин Хепбёрн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кэтрин Хепбёрн
Katharine Hepburn
1941 оны гэрэл зураг
1941 оны гэрэл зураг
Бүтэн нэр Кэтрин Хотон Хепбёрн
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1907 оны 5 сарын 12
Төрсөн газар Хартфорд, Коннектикут, Америкийн Нэгдсэн Улс
Нас нөгчсөн 2003 оны 6 сарын 29
Нас барсан газар Олд Сэйбрук, Коннектикут, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе 1928—1994
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1933, 1967, 1968, 1981)
БАФТА (1967, 1968, 1981)

Кэтрин Хотон Хепбёрн (Англи: Katharine Houghton Hepburn, 1907 оны тавдугаар сарын 12-нд Коннектикут мужийн Олд Сэйбрук хотод төрсөн) — Оскарт 12 дэвшиж, 4 хүртсэн Америкийн кино урлагийн түүхэнд хамгийн алдартай жүжигчин эмэгтэй байв. Кино хүрээлэнгээс 'холливудын хойморт залрах алдартан' хэмээжээ.

Кэтрин Спенсер Трейсийн хамт (1942)

Хепбёрн Шинэ Англид Хартфордын эмнэлгийн эмч Томас Норвал Хепбёрн (1879–1962), феминист Маргарет Сэнгерийн байгуулсан үүрийн дарга Кэтрин Марта Хотон Хепбёрны хайр халамжинд торнижээ.

12 настай Кэтрин Хепбёрн сонирхогчдын театрын ажилд оролцох болж, 1928 онд Балтиморд мэргэжлийн анхны үзэгдэлээ толилуулсан байдаг байна. Удалгүй бродвейд тоогдон филадельфийн брокер Огден Смиттой гэрлэж, 1934 онд цуцалсан. Театруудад удаан тогтдоггүй ч олны талархал хүлээсэн Кэтрин дэлгэцийн анхны дүрээ 1932 оны «Салалтын зардал» бүтээлээс авч, 1933 оны «Өглөөний гялбаа»-гаар Оскар хүртэж, «Бяцхан авхай»-гаар улам алдаршсан юм. Кэтрин, Кэри Гранттай хоёул олонд жигшигдсэн «Хүүхэд арчлахуй»н (1938) дүрийг чадварлаг бүтээв. Алдарт «Салхиар туугдагсад»-ын Скарлетт О'Хараг Кэтрин голсоноор Вивьен Лид хувааригдсан нь сонирхолтой.

Онцлох уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
ОнБүтээлУугуул хэлээрДүрТодорхойлогдсон шагнал
1933Өглөөний гялбааMorning GloryИва ЛавлейсОскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
1933Бяцхан авхайLittle WomenЖозефина «Жо» Марч
1935Элис АдамсAlice AdamsЭлис АдамсОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1938Хүүхэд арчлахуйBringing Up BabyСьюзан Вэнс
1940Филадельфид тохиолдсон явдалThe Philadelphia StoryТрейси Саманта ЛордОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1942Оны онцлох эмэгтэйWoman of the YearТэсс ХардингОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1951Африкийн хатан хаанThe African QueenРоуз СэйерОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
1951Адамыг ирлэгчAdam's RibАманда Боннер
1955ЗунSummertimeЖейн ХадсонОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
1956ИлбэчинThe RainmakerЛиззи КарриОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1959Сүүлчийн зунSuddenly, Last SummerВайолет ВинейблОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1959Өдөр урт шөнийн аялалLong Day's Journey Into NightМэри ТайронОскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1967Оройн хоолонд хэн ирсэнийг таагаарайGuess Who's Coming to DinnerКристина ДрейтонОскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1968Өвлийн арсланThe Lion in WinterЭлеонора АквитанскаяОскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1981Шаргал цөөрөмOn Golden PondЭтель ТэйерОскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
  •  Commons: Кэтрин Хепбёрн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Wikiquote (en)Кэтрин Хепбёрн
  • Кэтрин Хепбёрн (англ.)Internet Broadway Database
  • Кэтрин Хепбёрн — Internet Movie Database
  • "Кэтрин Хепбёрн". Find a Grave.