Хүчү
Харагдац
(Көчү-с чиглүүлэгдэв)
Хүчү[1] (?-1236) бол Их Монгол Улсын Хиад Боржигин овгийн Өгэдэй хааны гуравдугаар хөвүүн юм. Тэрээр Гүюг, Хүдэн нарын дүү болно. "Судрын чуулган"-д түүний тухай "... Энэ хөвүүн маш их ухаантай, эрх дураараа байх хувь тавилан заяажээ..."[2] гэж бичсэн байдаг. Өгэдэй хаан амьд ахуйдаа Хүчүгээр өөрийн хаан суудлыг залгамжлуулахаар зарлиг буулгаж, хунтайжаар өргөмжилж байсан хэдий ч 1236 онд Сүн улстай хийсэн дайнд амь үрэгджээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Өгэдэй хаан
- Эх: Дөргэнэ хатан
- Хатан: Кадакач (Qataqash) хатан, Хонгирадын Алчи ноёны ач охин. Түүнээс Ширэмүн төрсөн.[3] Энэ хатныг 1252 онд Мөнх хааны зарлигаар шүүхдээ олон ноёдын өмнө Огул Хаймиш хатны хамт нүцгэлээд, эсгийнд ороож живүүлж цаазласан.[4]
- Хүүхдүүд: "Судрын чуулган"-д бичсэнээр бол тэр Ширэмүн[5] [Ширамун[6]], Булагучи[7] [Булуочи[8]], Сөсэ[9] [Суса[10]] гэдэг гурван хөвүүнтэй. Харин "Юань улсын судар"-т Ширэмүн гэдэг ганц хөвүүнтэй. Харин Булуочи нь Ширэмүнгийн хүү гэж ялгаатай бичсэн байна. Бас Анту гэдэг нэг охинтой. Тэр нь Ихирэсийн Буту хүргэний хүү Соёрха хүргэн-тэй урагласан. Тэр хоёрын дундаас Чахурчин хүргэн, нэр нь тодорхойгүй охин (Хутугтай хатны үеэл дүү, Мөнх хааны бага хатан) гарсан.
Холбоотой мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ц.Сүрэнхорлоо гуайн Судрын чуулганы орчуулганд Кучу; Г.Акимын Шашдирын чуулганы орчуулганд Көчү; Харгана Б.Балжинням түүхч Кочу; Юань улсын сударт 闊出 (Kuò chū); Монгол улсын түүх номны II ботьд Хүчү гэж тус тус бичжээ. Үүнээс одоогийн Монгол түүхчдийн Хүчү гэх олонхын саналыг дагав.
- ↑ Рашид аддин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.7
- ↑ Thackston, W (1998). Rashid uddin Fazlullah's Jami'u'T-Tawarikh: Compendium of Chronicles (Англи хэлээр) (2nd хэвлэл). х. 79.
- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 хэвлэл). Улаанбаатар. х. 157.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) - ↑ Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирийн чуулган" Англи хэлнээс орчуулж, Уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Хатагин Готовын Аким. УБ., 2015. II боть. т.461
- ↑ Рашид ад-Дин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.7
- ↑ Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирийн чуулган" Англи хэлнээс орчуулж, Уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Хатагин Готовын Аким. УБ., 2015. II боть. т.461
- ↑ Рашид ад-Дин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.7
- ↑ Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирийн чуулган" Англи хэлнээс орчуулж, Уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Хатагин Готовын Аким. УБ., 2015. II боть. т.461
- ↑ Рашид ад-Дин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.8