Jump to content

Легницийн тулалдаан (1760 он)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Легницийн тулалдаан
Хамаарах дайн: Долоон жилийн дайн
Огноо 1760 оны 8 сарын 15
Байрлал Легница, Доод Силези (одоогийн Польш)
Үр дагавар Пруссийн ялалт
Байлдагч талууд
 Прусс Ариун Ромын Эзэнт УлсХабсбург (Австри)
Удирдагчид
Их Фридрих Эрнст фон Лаудон
Цэргийн хүч
30,000 25,000

Легницийн тулалдаан (Герман: Schlacht bei Liegnitz) гэдэг нь Долоон жилийн дайны нэгэн тулалдаан бөгөөд 1760 оны 8 сарын 15-нд Их Фридрихийн удирдсан Пруссийн арми Эрнст фон Лаудоны удирдлага дор Австрийн армийг ялжээ.

Тэд Пруссийн Силези дахь Легница хотын орчимд тулалдсан юм. Лаудоны армийн морин цэргүүд Пруссийн байрлалыг өглөө эрт довтолж эхэлсэн ч цохигдон ухарчээ. Артиллерийн тулалдаанд Пруссчүүд Австрийн дарины вагоныг гранатаар дэлбэлж чадсанаар давуу байдал олж авчээ. Австрийн явган цэргүүд Пруссийн шугамыг довтлох гэж оролдсон боловч артиллерын шуурган галд өртсөн байна. Улмаар Пруссийн явган цэргүүд сөрөг довтолгоонд оржээ.

Ийнхүү тулалдааны гол хэсэг дууссан ч Пруссчуудын артиллерын гал Австричуудыг түйвээсээр байлаа. Генерал Леопольд фон Даун цэрэгтэйгээ хүрэлцэн ирсэн боловч цэргүүд нь шинэ байсан тул уг тулалдаанд оролцохгүйгээр шийдсэнээр Пруссчүүд ялах нь ойлгомжтой болсон байна.