Хөгшин Фриц

Пруссийн хаан II Фридрих буюу "хөгшин Фриц"

Пруссийн хаан Фридрих II (Герман: Friedrich II.) нь Хохензолерны улсаас гаралтай. Хоенцоллерн гэдэг нь Ариун ромын эзэнт улсын бүрэлдэхүүн хэсгүүд болох Герман, Прусс, Румыны угсаа гарваль сайт эзэн хаад, вангуудын гэр бүлийг хэлдэг. Ромын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан хаад, вангууд бүгдээрээ садан төрлийн салшгүй холбоотнууд болж ойртсон 1000 гаруй жилийн турш оршин тогтносон юм.

Хохензолерны династид багтдаг Бранденбургийн тайж Фридрих IV-ын удам залган ариун ромын эзэнт улсын "Xанхүүг сонгогч"/prince elector/ байх нь фридрих II -ийн үүрэг байжээ. Xанхүүг сонгогч нь АРЭУ-ын хааны дараа орох нөлөө бүхий хүмүүс байв.

1740 онд түүнийг хаан ширээнд суухад Прусс нь Ариун Ромын эзэнт улсын баруун хэсэгт орших Марк, Равенсбург, Клевийн гүнлэг, зүүн хэсэгт орших Бранденбург, Помераны мужуудыг багтаадаг ба АРЭУ-д ордоггүй Польш-Литвын холбоог агуулдаг байв. Энэхүү улсын хаан Фридрихийн хувьд алдарт хүргэсэн зүйл нь урьд өмнө болж байгаагүй аймшигт Долоон жилийн дайн байв. Tэрээр Ариун ромын эзэнт улсыг XVI зуунаас эхлэн толгойлж байсан Австрийн Хапсбургийн эзэнт улстай Силезийн II дайныг өдөөж, уг мужийг булаан авсан бөгөөд гол тулааныг Хоенфридбергт хийж ялсан. Уг тулаан нь 1745 онд одоогийн Польшийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд Австри нь Прусст булаалгасан Силезийг буцаан авах зорилготойгоор явагдсан.

Австри-Саксон, Пруссийн цэргийн тоо ижил байсан боловч Фридрихийн цэрэг илүү олон үхэр буутай байв. Австри 122, Прусс 192 үхэр буутай байсан нь тулаанд голлон нөлөөлжээ. Түрүүлэн байраа эзэлсэн Австричууд жижиг цэргийн бүлгээр турших дайралт хийсэн боловч тэдний дайралтыг пруссууд няцааж, шууд хуаран руу нь довтлон эзэлж авсан байна. Дайны талбар хэт их тоостой байсан тул австричууд өөрсдийн цэргээ, пруссийнхээс ялгахад хүндрэлтэй байсан нь сандралд оруулж, 3 цагийн дотор бут ниргэгдсэн байна. үймж сандарсан цэргүүд рүү Фридрих өөрийн морин ангиудыг оруулснаар ялалт бүрэн иржээ. Силезийн төлөө 5 жил дайтнсы эцэст Прусст үлдээхийг Австрийн тал зөвшөөрсөн байна.

Үүний дараа австри улс өөрийн холбоотон Францын Бурбонуудтай нууцаар хуйвалдан 1756 онд саксоныг Пруссээс салгахаар дайтаж эхэлснээр "7 жилинй дайн" дэгдсэн байна. Австри, Саксон, Франц, Орос, Швед,Сардини, Сицили, Наполийн хаант улсууд болон Испани нь эвсэл байгуулсан бол Пруссийн талд Ханновер, их Британи зогсож байлаа.

Дайны эхэнд Австрийн арми Прусстэй Польшийн Лобосиц хэмээх газар тулалдсан бөгөөд Австрийн арми илүү цэрэгтэй байсан ч, байрлал буруу сонгон их бууны ангиудаа устгуулснаар ялагджээ. Энэ үед газрын дундад тэнгист Английн флот испани францын нэгдсэн флотод Мальоркагийн ойролцоо ялагдав. 1757 оны хэвэр Фридрих санаачлагыг гартаа авахаар Австрийн харъяанд байсан Прага руу довтоллоо. прагийг буслэсэн тулалдаанд 67000 орчим цэрэгтэй байсан Прусс 14000 цэргээ алдан ялалт байгуулсан байна. Ийм хэмжээний хохирол нь бяжхан Прусст хүнд цохилт болсон ажээ.

Фридрих үүнийг үл тоон авсричуудыг хэт хөнгөнөөр төсөөлөн 32000 цэрэг авч Прагийн тулаанд ялагдан зугтсан Австричуудыг мөрдөн хөөжээ. Өнөөгийн чехийн колин хэмээх газарт австричуудыг гүйцэн шууд дайрсан нь бэлтгэлтэй байсан австрийн цэрэгтэй тулан нэгдсэн фронтгүй болж, салангид байлдахад хүргэжээ. Үүнийг нь австричууд ашиглан хорват морин ангиудыг оруулан нэг нэгээр нь устгаж эхэлсэн байна. бүрэн бут цохигдож магадгүй болмогц Фридрих цэргээ татжээ. Ухарч байгаа Пруссын армид австрийн их буунууд нилээдгүй хохирол учруулсан байна. энэ тулаанд 14000 цэргээ алджээ. энэ түүний анхны ялагдал байлаа.

Зун нь дорнод Прусст 70000 цэрэгтэй Оросын арми халдан довтолж, тэнд байрлаж байсан 25000 хүнтэй ангийг устган Фридрихт бодитоор заналхийлэв. маш хүнд байдалд орсон Фридрих бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлан, 1757 оны 11 сард Россбахт 2 дахин олон цэрэгтэй Францийг их бууныхаа ангийн хүчээр ялж, мөн 12 сард 2 дахин их хүчтэй австрийг польшийн нутагт ялснаар бага зэрэг амсхийжээ.

1758 онд 2 удаа авчтрийг ялсан боловч бүрэн буулгаж авч чадахгүй байлаа. мөн Зорндорфт үр ашиггүй ялалтгүй тулааныг оросуудтай хийж асар их хохирол амссан байна. Байдал муудсаар 100 сард Австричуудад ялагдан, оросын жанжин Салтыковт цохиулав. холбоотон ханновер францад ялагдав. 1760 оныг өнгөртөл прусс зарим тулаануудад ялагдсаар байлаа. учир нь Австрийн эвсэл цэргийн тоогоор илт давуу байв. Мөн Пруссууд 4 Фронт дээр зэрэг байлдаж байлаа.

Xүнд байдалд байсан Фридрих Лигницийн дэргэд австрийн цэргийг бут цохисон боловч Оросын Арми нийслэл Берлинийг эзэлж авсан байна. Үүний дараа Фридрих няцалгүйгээр торкуагийн дэргэд Австрийн цэргийг ялав.

1761 оны эхээр виллинхаузенгийн тулаанд Францийн 92000 цэрэг их британи, пруссын цэрэгт бут цохигдсон нь дайнд эргэлт авчрах эхлэл болов. 1762 онд оросын хатан хаан Элизабет нас эцэслэж, түүнийг Прусс школтой Петер III залгамжилсан нь Фридрихт азтай хэрэг болсон бөгөөд петер III хаан Берлинээс цэргээ татан 1762 онд санкт Детербургийн гэрээг байгуулсан байна. Мөн онд шведтэй найрамдаж чадав.

Харин Австрийг Фрайбергийн дэргэд ялснаар Силезийг өөртөө үлдээж чадсан байна.

Энэ 7 жилийн дайн нь ёилез мужийн төлөөх тулаанаар эхэлж бүхэл европийг хамран, Филиппин, америк, энэтхэгт өрнөсөн байна. дайны жилүүдэд 900 мянгаас 1,4 сая цэрэг ам үрэгдсэн байна. Дайнд ялагдсан Франц шинэ Францийг Испани, Англид өгсөн бол Прусс Австриас силезийг булаан авч, өөрийн эзэмшил гэдгийг зөвшөөрүүлж чаджээ.

Пруссийн явган цэргүүдийн дайралт

1778 онд Фридрих Баварийг өөрийн эзэмшилдээ авахаар дайн өдүүлсэн байна. Түүхэнд энэ дайныг Tөмсний дайн гэж нэрлэдэг.

фридрихийн гавъяа нь өнөөгийн германы суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулж нэгтгэсэн. дайны жилүүдэд ч тэр энх цагт ч тэр орчин үежүүлэлтийг огт таслахгүй явуулж байсан шинэчлэлийг дэмжигч, тууштай хатуу чиг шугамтай хүн байжээ. Tэрээр герман үндэстний бахархал бөгөөд Нацистууд болон ардчилсан үзэлтнүүдийн аль алиных нь бэлэг тэмдэг болсон хүн юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Friedrich II – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: The Collection of Friedrich II von Preußen – Викимедиа дуу дүрсний сан