Майлинда Кельменди

Майлинда Кельменди
тамирчны тухай
Бүтэн нэрАлбани: Majlinda Kelmendi
Майлинда Кельменди
Төрсөн өдөр1991 оны 5 сарын 9 (1991-05-09) (32 настай)
Төрсөн газарЮгослав, Косово, Печ
Улс, орон Косово (БНКосУ)
Тамир, спортэмэгтэй жүдо
2016-09-01-ий байдлаар мэдээлэв.

Майлинда Кельменди (1991 онд төрсөн) — Косовын жүдочин. Олимп, дэлхийн аварга.

Тамирчин[засварлах | кодоор засварлах]

Майлинда Кельменди эмэгтэй жүдогийн 52 кг жинд өрсөлддөг. Косовоос гадна Албани, ОУЖХ-г төлөөлж байв.

2012 оны олимпод Албанийн нэрээр орж Мавританы жүдочид ялагдсан бол 2016 оны олимпод Косовын нэрээр мөнөөх Мавританы жүдоч болон Накамүра Мисато, Одетте Жуффрида нарыг ялж олимпын алтан медаль хүртсэн.

2013 оны ДАШТ-д Хашимото Юки, Эрика Миранда нарыг, 2014 оны ДАШТ-д Наталья Кузютина, Андрея Кицу нарыг ялж дэлхийн хошой аварга болов. 2011 онд 2-р шатанд ялагдсан бол 2015 оны ДАШТ-д гэмтэлтэй тул оролцоогүй.

2014, 2016 оны Европын АШТ-д түрүүлж алтан медаль, 2013 оныход хүрэл медаль зүүжээ.

Хувь хүн[засварлах | кодоор засварлах]

Майлинда Кельменди 1991 оны 5 сарын 9-нд Югослав улсын Косово орны Печ хотод төрсөн.

8 настайгаасаа жүдогоор хичээллэжээ.

2013 онд Косовын анхны дэлхийн аварга жүдоч, 2016 онд Косовын анхны олимпийн аварга тамирчнаар тодров.

Олон улсын олимпын хороо 2014 оны 12-р сард Косовог гишүүнээр элсүүлж авсан.

Түүнээс Майлинда Кельменди 2016 оны олимпын нээлтэд Косовын тугийг барьж алхсан.

Мөн тэр Косовоос гадна Албани улсын иргэнээр давхар бүртгүүлчихсэн.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]