Милтон Фридман
![]() | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
|
Милтон Фридман (англ. Milton Friedman, 1912 оны 7 сарын 31 - 2006 оны 11 сарын 16) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын уугуул, Неолибералист үзэлтэй эдийн засагч юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Милтон Фридман 1912 онд Нью-Йоркийн Брүүклинд Зүүн Европоос ирсэн цагаач жүүд айлын дөрвөн хүүхдийн отгон нь болон төржээ. 1932 онд Чикагогийн Их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурсан. 1946 оноос Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессороор ажилласан ба чингэх хугацаандаа монэтар онолоо боловсруулсан байна. Түүний гол хэлээд байгаа санаа бол улс орны эдийн засаг, инфляцийг гагцхүү мөнгөний нийлүүлэлтээр хянаж болно, төрийн зардлыг өсгөхгүй байх нь эдийн засгийн хөгжлийн гол үндэс гэсэн сургааль юм. 1960-аад оны үеэс энэ үзэл бодол улс төрийн эдийн засагт их хүчтэй гарч ирсэн ба бодлогыг нь монэтаризм, онолчдыг нь Чикагогийн Их сургуульд голлож төвлөрч байснаар нь "Чикагогийн жаалууд" гэх болжээ. 1970-аад оны үед Чикагогийн жаалууд Сальвадор Альендегийн дараах Аугусто Пиночетийн Чили улсад урилгаар монэтар бодлогоо хэрэгжүүлсэн юм. 17 мянган хувийн инфляцтай болсон байсан Чили улс хоёр, гуравхан жилийн дотор бүрэн хөл дээрээ босчээ. Фридманы монэтар бодлогыг шүүмжлэгчид Чилийн амжилтын дараанаас түүнийг махчин Аугусто Пиночеттод тусаллаа хэмээн шал өөр өнцгөөс харааж эхэлсэн байна.
Түүний Капитализм ба эрх чөлөө (Capitalism and Freedom(1962)), Хувь заяагаа сонгох нь (Free to Choose(1979)), Дарангуйллын статус кво (Tyranny of the Status Quo(1983)) гэсэн гурван бүтээл нь хэл болгоноо орчуулагдсан.[1]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Ном ба утга зохиол: Милтон Фридман Германы үндэсний ном сангийн каталогт
- Түүний бүтээсэн ба түүний тухай бүтээлүүд: Милтон Фридман Германы дижитал номын санд
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ [Милтон Фридман, Рөүз Фридман - Хувь заяагаа сонгох нь - 2007 - vii]
- Эдийн засгийн шинжлэх ухаан дахь Альфред Нобелийн дурсгалын шагналтан
- АНУ-ын эдийн засагч
- 20-р зууны эдийн засагч
- 21-р зууны эдийн засагч
- Монетаризм
- Үндсэн орлого
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- Чикагогийн их сургуулийн багш
- Мон Пелерин нийгэмлэгийн гишүүн
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Медаль шагналтан
- Деи Линчеи Академийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Франциско Маррокины их сургуулийн хүндэт доктор
- АНУ-ын хүн
- Еврейчүүд
- 1912 онд төрсөн
- 2006 онд өнгөрсөн