Михаил Ботвинник
Михайл Ботвинник | |
---|---|
![]() Ботвинник Капабланкатай тоглож байгаа нь. 1936 он | |
Бүтэн нэр | Михайл Мойсеевич Ботвинник |
Улс |
![]() |
Төрсөн |
1911 оны 8 сарын 17, Хаант Орос Улсын харьяа Финландын Их Вант Улс, Куоккала (одоогийн ОХУ, Репино) |
Нас барсан |
1995 оны 5 сарын 5, (83 насалсан) ОХУ, Москва |
Цол | Их мастер |
Дэлхийн аварга |
1948–1957 1958–1960 1961–1963 |
Михаил Мойсеевич Ботвинник бол дэлхийн шатрын 6 дахь аварга шатарчин болно. Тэрээр 1911 оны 8-р сарын 17-нд төрсөн бөгөөд 1995 оны 5-р сарын 5-нд насан эцэслэжээ. Дэлхийн аварга шатарчин байснаас гадна шатар тоглодог автомат буюу бидний одоогийнхоор бол шатрын программ зохиоход амьдралынхаа нилээдгүй хугацааг зориулсан. Шатрын программ зохиоход өөрийгөө хангалттай хэмжээнд дайчлахын тулд шатарчны замналаа дуусгаж зодог тайлсан билээ.
Дэлхийн аварга болсон нь[засварлах | edit source]
Ботвинник түүний өмнөх дэлхийн аварга болох Алехинтай дэлхийн аварга цолын төлөө халз тоглохоор тогтсон байсан боловч дайнаас болж олон жил энэхүү халз тулаан хойшлогдсон байна. Арай гэж дайн дууссан боловч дэлхийн аварга Алехин зуурдаар нас барсан байсан тул тэр хоёрын хооронд халз тулаан явагдах боломжгүй болжээ. Тэгээд дэлхийн шатрын холбооноос тэр үеийн шилдэг 5 шатарчдын хооронд 5 тойргийн тэмцээн хийж хэн түрүүлсэн нь дэлхийн шатрын 6 дахь аварга болно хэмээн шийдвэр гаргаж олон нийт ч зөвшөөрч тийнхүү тэмцээн зохиогджээ. Тэмцээний дүн нь товчхондоо бол Ботвинник авах ёстой 20 онооноос 14 оноо аван түрүүлж, хоёрт орсон шатарчнаасаа 3 оноогоор хол тасарсан байна. Ийнхүү Ботвинник Дэлхийн шатрын 6 дахь аварга болсон байна.
Цахим холбоос[засварлах | edit source]

- Шатрын дэлхийн аварга
- ЗХУ-ын шатарчин
- ЗХУ-ын шатрын аварга
- Лениний одон шагналтан
- Зөвлөлтийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Зөвлөлтийн хүндэт тэмдэг шагналтан
- Шатрын ном зохиогч
- Шатрын зохиогч
- Компьютерын шатрын программист
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1911 онд төрсөн
- 1995 онд өнгөрсөн