Jump to content

Молтош хаалга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Молтош хаалга
古北口镇
Гүбэйкоу суурингийн төв, 2010
Гүбэйкоу суурингийн төв, 2010
Миюнь дүүрэг дэх байршил
Миюнь дүүрэг дэх байршил
Молтош хаалга, Бээжин
Молтош хаалга
Молтош хаалга
Молтош хаалга, Хятад
Молтош хаалга
Молтош хаалга
Солбицол: 40°41′24″N 117°09′26″E / 40.69000°N 117.15722°E / 40.69000; 117.15722Солбицол: 40°41′24″N 117°09′26″E / 40.69000°N 117.15722°E / 40.69000; 117.15722
Улс Хятад
Хотын захиргааБээжин
ДүүрэгМиюнь
Тосгодын түвшин4 хороо
9 тосгод
Газар нутаг
  Нийт86.3 км2 (33.3 бээр2)
Өндөр
216 м (709 фут)
Хүн ам
 (2020)
  Нийт7,170
  Нягтрал83/км2 (220/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
101508
Бүсийн дугаар010

Молтош хаалга[1][2], хятадаар Гүбэйкоу (ханз: 古北口镇; пиньинь: Gǔběikǒu Zhèn) нь Хятадын Бээжин хотоос зүүн хойш Миюнь дүүрэгт байдаг балгас, мөн цагаан хэрмийн нэгэн боомт хаалга юм. 2020 оны байдлаар 8000 гаруй хүн оршин суудаг жижиг хот.

Эрт үеэс цагаан хэрмийг сэлбэж засах үеэр байгуулагдаж, Мин улсын Юнлэ хааны үед нийслэл хотоо Бээжин рүү нүүлгэснээр цагаан хэрмийг засах ажил хийгдсэний дотор Молтош хаалга боомт багтажээ. Тухайн үед Монголын талаас Бээжин хот руу хойд талаар Молтош хаалгаар шууд нэвтрэх боломжтой байсан учир стратегийн хувьд чухал боомт байсан. Их Монгол Улс, Мин, Чин улсын үед худалдаа наймаа, өртөө, дайн байлдааны чухал орц гарц байсан.

Молтош хаалга орчмын цагаан хэрэм

Молтош хаалга нь орчин үед БНХАУ-ын Бээжин хотын Миюнь дүүрэгт харьяалагддаг балгас бөгөөд 4 хороо, 9 тосгонтой.

Нэр Хятад нэр Латин галиг Хуваарь нэгж
Наньцайюань 南菜园 Nancaiyuan Хороо
Гүбэйкоу 古北口 Gubeikou
Бэйтоу 北头 Beitou
Дуншань 东山 Dongshan
Гүбэйкоу 古北口 Gubeikou Тосгон
Хэши 河西 Hexi
Чаогуань 潮关 Chaoguan
Янжуанзи 杨庄子 Yangzhuangzi
Лонян 龙洋 Longyang
Бэйдяньзи 北甸子 Beidianzi
Бэйтай 北台 Beitai
Танхэ 汤河 Tanghe
Сыматай 司马台 Simatai
  1. Лу.Алтан товчид "Ухаат хаан...Молтогчны сүвээр гарч, Барс хот барьж суув..." [Лу.Алтан товч. УБ., 2006. т232] Эрдэнийн товчид "Молташийн хаалга" [Эрдэнийн товч. 2006. т102, 296]
  2. ., Саган сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 102, 296.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)