Монголит

Монголит Өмнөговь аймгийн Ханбогд сум орчмын шүлтлэг боржингоос 1960-аад он сүүлчээр Монгол, Зөвлөлтийн геологичид энэ эрдсийг анх олжээ. Сүүлийн үеийн электроны микроскоп, задлан шинжилгээний нарийн аргачлал хэрэглэсний үр дүнд зөвлөлтийн хэсэг эрдэмтэн түүнийг шинэ эрдэс болохыг тогтоожээ. Монголит нь шингэн ягаан өнгөтэй, найрлагандаа цахиур кальцийн исэл болон ус, газрын ховор элемент агуулдаг эрдэс юм. Электроны микро-скопоор олон мянга дахин томруулж харахад нарийн ялтаслаг бүтэцтэй болох нь ажиглагджээ.

Монголитийг үүсгэсэн орчин нөхцөл, уг эрдсийн шинж байдал эрдэмтдийн сонирхлыг их татдаг бөгөөд түүний тархац тун бага болохоор үйлдвэр, практикт өнөө хэр хэрэглэгдээгүй байна.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 322]