Jump to content

Монгол орон дахь эртний малтмалын судалгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орон нь эртний малтмалын судалгааны чухал газар нутагт тооцогдох бөгөөд чулуужсан төрөл бүрийн амьтны дардасыг өмнийн говиос ихээхэн хэмжээгээр олсон байдаг.

Монголд

Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 16% нь Монголоос олдсон юм. Монгол нутаг дээр үлэг гүрвэлийн орчин үеийн анхны судалгааг 1920-1924 онд Америкийн Байгалийн түүхийн музейн судалгааны багийнхан хийжээ. "Төв Азийн судалгааний баг" гэж нэрлэгдсэн байсан тус багийн гол зорилго нь бич, хүн хоёрын тасарсан холбооны талаар олж судлах, түүний хажуугаар Төв Азийн ургамал судлал, амьтан судлал, археологи, геологи, экологийн гэх мэт өргөн хүрээг хамарч байжээ. Үлэг гүрвэл өндөглөдөг, бас "Монголийн говь бол палеонтологийн асар том музей юм байна" гэдгийг дэлхийд зарласан энэ хүн дэлхийн газар зүйн тэмдэглэгээнд"Говь" гэдэг үгийг тэр чигээр нь gobi гэж оруулсан гавьяатай юм. Тэдний олсон үлэг гүрвэлийн яснууд эдүгээ Нью-Йоркийн Байгалын түүхийн музейд монголоороо овоглон хадгалагдаж байна. Тэдний нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий газар нь "Flaming Cliff" буюу "Асаж буй толгод" гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баянзаг юм.

Палеонтологи гэдэг нь эртний шим судлал буюу эртний амьтан, ургамал судлах ухаан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй дэлхийн үүсэл хөгжил, амьд организм биетүүдийн хөгжил, хувьслыг судална гэсэн үг. Эдгээрийг эртний малтмал, олдворууд дээр тулгуурлан судалдаг. Хүмүүс палеонтологийг археологитой хольж ойлгоод байдаг. Археологи бол хүн төрөлхтний түүхтэй холбоотой шинжлэх ухаан шүү дээ. Хүний үүслийг ч мөн палеонтологи судлах тохиолдол байдаг учраас палеонтологи гэдэг өөрөө их өргөн ухагдахуун байгаа юм. Хүний нийгэмтэй холбоотой эртний олдвор, цуглуулгыг археологи судалдаг гэж ойлгоорой. Манай оронд палеонтологийн салбараас хамгийн эрчимтэй хөгжиж буй хэсэг нь үлэг гүрвэлийн судлал.

Экспедиц Хаалганаас Улиастай хүртэл 1600 км газарт хайгуул хийж чулуун зэвсгийн үеийн 80-аад бууц илрүүлэн 50 мянга гаруй чулуун эдлэл олсон боловч хуучин чулуун зэвсгийн үед хамаарах олдвор олж чадаагүй юм. Эндрюсийн удирдсан Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 оны хавар Монголд ирж Судар бичгийн хүрээлэнгийн Цогт Бадамжавын хамт ажилласан юм. Тэр жилдээ одоогийн Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаас хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchiteriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ. 1923 онд судалгааны баг дахин Монголд ирж Баянзагт малтлага хийхдээ үлэг гүрвэлийн өндөг бүхий үүр, гурван шинэ төрлийн үлэг гүрвэл Овираптор (Oviraptor), Велосираптор (Velociraptor), Суорорнифойдес (Saurornitfoides)-ийг нээжээ. Овираптор нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ. Тус экспедицийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндгийг тухайн үедээ "аврага том шувууны өндөг байна" гэж таамаглажээ. Америкт буцаж очоод шинжилж үзэхэд үлэг гүрвэлийн яс дотор нь байжээ. Ингэж анх үлэг гүрвэл өндөг гаргадаг гэдгийг хүн төрөлхтөнд нээсэн билээ. Үүнийг Монголын говь, тэр дундаа Баянзаг нээсэн юм. Гайхамшигт амжилтандаа урам орсон Р. Эндрюс болон түүний багийнхан 1924, 1925 онуудад дахин ажиллахыг хүссэн боловч Монголд Зөвлөлтийн нөлөө ихэссэн учраас ажиллах аргагүй болсон юм.

Дэлхийн II дайны дараа Палеонтологийн экспедиц

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн II дайны дараа Палеонтологийн экспедиц олон төрлийн үлэг гүрвэл, хирс хөхтөн, матар, мэлхий зэрэг амьтдыг илрүүлсэн байна. Тэд нэмэгт уулнаас урьд өмнө нь олдож байгаагүй 30 м өндөр, өвсөн тэжээлт, дөрвөн хөлт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олсон газрынх нь нэрийг оролцуулан Нэмэгт саурис (nemegto saurus) гэж нэрлэжээ. Түүний дараа махан идэшт Тарбозавр (tarbosaurus), хуягт Таларурус (talarurus), нугасан хошуут Сауролопус (saurolophus) гэх мэт үлэг гүрвэлийг илрүүлжээ. 1960-аас 1970 онд Оросуудын араас Польш Монголын хамтарсан судалгааны багийн хайгуул эхэлж, "Төгрөгийн ширээ "-гээс дэлхийд алдартай "Fighting dinosaurs" буюу "Ноцолдож буй үлэг гүрвэл" нэртэй олдворыг олсон юм. Тус экспедиц Төгрөгийн ширээгээс хэд хэдэн шинэ төрлөөс хэдэн зуун үлэг гүрвэлийн яс, эртний хөхтөн амьтдын үлдэгдлийг олсон юм. Монголд ардчилал хөгжиж эрх чөлөөт нийгэмд шилжсэний дараа 1995 онд Монгол-Японы хамтарсан экспедици судалгаа явуулсны үр дүнд хуучнаар Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан Протосератоп үлэг гүрвэлийн бөөнөөр үхсэн зулзага бүхий олдворыг нээсэн юм. Эдүгээ үлэг гүрвэлийн судалгааг Монголын эрдэмтэн судлаач, академич Р. Барсболд удирдан явуулж байгаа бөгөөд 1990 оноос эхлэн Монголоос олдсон гайхамшигт олдворуудаас бүрдсэн "Монголийн үлэг гүрвэл, тэдгээрийн орчин" нэртэй үзэсгэлэнг 1990 оноос эхлэн Унгар, Итали, Франц, Австрали, Герман, Англи, Испани, Египет, Дани, Финланд, Португал, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад нээжээ.

Монголын говиос олдсон эдгээр гайхамшигт олдворууд нь дэлхий дээр олон таамаг төдий зүйлүүдийг нотолжээ. Тухайн үед үлэг гүрвэл өндгөө одоогийн шувууд шиг дардаг байсныг, мөн шувуудын өвөг нь үлэг гүрвэл байсныг, 1923 оны нээлтээр үлэг гүрвэл амьд зулзага төрүүлдэггүй, өндөглөдөг болохыг бүрэн итгэлтэйгээр нотолсон явдал юм.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн Хожуу цэрдийн Баянширээгийн насны олдворт газраас аварга өвсөн-идэшт завропд үлэг гүрвэлийн яс олсон байна.Палеонтологийн төвийн Авран хамгаалах малтлагын багийнхан уг олдворыг авч, газрыг нь аюулгүй болгожээ.Судлаачид завропдыг одоогоос 85-91 сая жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж үзэж байна.Уг олдвор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой”-н эзэмшил талбайгаас олджээ. Одоогоор лабораторийн нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Үлэг гүрвэлийн олдвороор Америкийн дараа хоёрдугаар байранд бичигддэг

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Байгалийн түүхийн музей нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний үүсэл, гарлыг хамарсан асар урт хугацаа буюу 4.7 тэрбум жилийн түүхэн үйл явцын хураангуйг үзмэрээр тодотгон харуулдаг билээ. Тус музейн үзмэрийн бүрэлдэхүүнд нэн эртний амьтан, ургамал буюу Палеонтологийн танхим байдаг. Тэнд нугасан хошуут, хуягт, өвсөн болон махан идэшт, тэмээн хяруул маягийн үлэг гүрвэлүүд, тэдний өндөг, аарцагны яс, дунд чөмөг, эртний яст мэлхий зэрэг Монголын үнэт олдворууд бий.