Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам
Харагдац
(Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын жагсаалт-с чиглүүлэгдэв)

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсыг Оросын Холбооны Улсад төлөөлөх дипломат төлөөлөгчийн газар юм.
Москва дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг 1922-1941 онд Бүрэн эрх төлөөлөгч, 1941-1950 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, 1950 оноос Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэж нэрлэж ирсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрыг Элчин төлөөлөгчийн газар, Элчин яам, Элчин сайдын яам гэх зэргээр тухай бүр уялдуулан өөрчилж байжээ.
Элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]Орос Улс
[засварлах | кодоор засварлах]- 1922—1924 Ж. Даваа
ЗХУ
[засварлах | кодоор засварлах]- 1922-1924 онд гүн Жамсрангийн Даваа
- 1924-1925 онд Баатуд овогт Ажвааны Данзан
- 1925-1926 онд гүн Бүрдийн Буянчуулган
- 1927-1928 онд Цээжит овогт Ганжуурын Гүрсэд
- 1929-1930 онд Дуламжавын Гомбожав
- 1930-1931 онд Д. Цэенрэгзэн
- 1931-1934 онд Гончигийн Самбуу
- 1934-1936 онд Лхамхүүгийн Дарьзав
- 1936-1937 онд Жамьяангийн Дэндэв
- 1937-1946 онд Жамсрангийн Самбуу
- 1946-1953 онд Нүдэнхүүгийн Ядамжав
- 1953-1956 онд Дашийн Адилбиш
- 1956-1959 онд Санжийн Батаа
- 1959-1960 онд Бат-Очирын Жамбалдорж
- 1960-1964 онд Сономын Лувсан
- 1964-1973 онд Нямын Лувсанчүлтэм
- 1973-1979 онд Хаянгийн Банзрагч
- 1979-1984 онд Дахын Готов
- 1984-1990 онд Цэрэнгийн Гүрбадам
- 1990-1994 онд Нямын Мишигдорж
Оросын Холбооны Улс
[засварлах | кодоор засварлах]- 1994—1996 онд Надмидын Бавуу
- 1996—2000 онд Цэрэндашийн Цолмон
- 2001—2005 онд Санжаагийн Баяр
- 2006—2008 онд Лувсандандарын Хангай
- 2009—2013 онд Долоонжингийн Идэвхтэн
- 2013–2015 онд Шүхэрийн Алтангэрэл
- 2015-2019 онд Банзрагчийн Дэлгэрмаа
- 2019-2021 онд Дуламсүрэнгийн Даваа
- 2021 оноос- Өлзийсайханы Энхтүвшин