Нацагдоржийн Батцэцэг
Нацагдоржийн Батцэцэг | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1957 он |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Mонгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | кино жүжигчин, орчуулагч, "Монголжин" студийн захирал |
Жүжигчний танилцуулга | |
Тайзны нэр | "МОНГОЛКИНО" |
Төрөл | телевиз кино-дэлгэц (УСК, ОАК, нэвтрүүлгүүд ) |
Танил үе | 1973 он — одоо |
Алдар цол | |
Төр нийгмийн шан
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН (1996), АЛТАН ГАДАС ОДОН (1998) МУГЖ /2004-06-30.№110/ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН (2014) |
Нацагдоржийн Батцэцэг (1957 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн) — Монголын кино жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн. Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна. Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Уран сайхны кино
[засварлах | кодоор засварлах]- "Эх бүрдийн домог" гол дүр Нарангарвуу ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1973)
- "Хүний амь" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1975)
- "Дэгдээхэй нас" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1976)
- "Суварган цэнхэр уулс" гол дүр сурвалжлагч Солонго ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1977)
- "Хатанбаатар" Гүнчинхорлоо ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1978)
- "Тойрох хуудас" гол дүр Дэлгэр инженер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1979)
- "Гэрлэж амжаагүй явна" гол дүр Оюутан Сүрэн ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1980)
- "Газарчин" Герман, Монголын хамтарсан кино, гол дүр Индиан бүсгүй ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1981)
- "Гийнгоо" орчуулагч туслах ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1982)
- "Тэмцлийн оч" Сувд 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1984)
- "Фронтод явах өргөдөл" Дэлгэр гол дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1985)
- "Сахиус уу, сахиул уу" туслах дүр Японы нарийн бичгийн дарга ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1986)
- "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" Гол дүр Цэлмэг ("Монголжин" студийн бүтээл 2000)
- "Хааны сүүлчийн хатан" гол дүр Гэнэнпил хатан ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 2000)
- "Цагаан сүүний домог" гол дүр- Монголжин хатан ("Хийморь " студийн бүтээл 2000)
- "Жинжиймаа" гол дүр- Жинжиймаа ("Монголжин" студийн бүтээл 2003)
- "Мэлмий" гол дүр-Хатан ижий ("Монголжин" студийн бүтээл 2003)
- "Сийлэн бөөр" гол дүр- Сийлэн ("Монголжин" студийн бүтээл 2004
- "Хэен Хуар" гол дүр-Дарь ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Уучлаарай хайрт минь" гол дүр-Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Би чамайг хэзээ ч мартахгүй" гол дүр- Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
- "Халгай"
- "Луйвар" гол дүр-УИХ-ын гишүүн (Найруулагч Цогтбаяр 2014)
- "Цэн тогоруу" 2-р дүр-Төгсөө, Ерөнхий продюсер (2014)
- "Сүүлчийн шөнө" гол дүр- Саянцэцэг (Найруулагч Наранбаатар 2014)
- "2000" кино Хатан (УГЗ П.Батсайханы бүтээл 2018)
- "Бууны сумыг буцааж болдоггүй" "Монголкино" үйлдвэрийн бүтээл, туслах дүр-Дарь өмгөөлөгч, менежер (2019)
- "Унаач хүүхэд" туслах дүр-хөрш, менежер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл) 2020
Телевизийн цуврал
[засварлах | кодоор засварлах]- "Үгүйлэн санана" америк дахь монголчуудын тухай цуврал 35 нэвтрүүлэг
- "Америк дахь монголчууд" 100 сурвалжлага
- "Монголын шилдэг гэр бүлүүд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- "Монголын шилдэг жуулчны баазууд" ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- "Гайхамшигт дэлгэц" Монгол киноны 80 жилийн ойн цуврал нэвтрүүлгийн хөтлөгч
Зохион байгуулсан шоу, санаачилсан төслүүд
[засварлах | кодоор засварлах]- ТШ-т, АЖ Н.Сувдын уран бүтээлийн тоглолтыг UB Palaced 2003 онд зохион байгуулж хийсэн
- Монгол улсад киноны салбар үүсч хөгжисний 80 жилийн ойн "Гайхамшигт дэлгэц" төслийг санаачлан, хийсэн.
- "Суварган цэнхэр уулс" киноны 40 жилийн ойн төслийг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн
- "Монгол киноны хүүхнүүд" төсөл
- МУГЖ Н.Батцэцэгийн тайлан тоглолтыг 2008 онд АНУ-ын Чикаго хотод хийсэн.
Бичсэн болон оролцон ажилласан номууд
[засварлах | кодоор засварлах]- "Америкт амьдрахуй" (Америкийг зоригсдод гарын авлага болгон)
- "Кино бидний түүх" үндэсний кино урлаг үүсч хөгжисний 80 жилийн ойд зориулан гаргасан номын багт ажилласан
- "Жүжигчин ба би" (Урлагийг сонгосон хүүхэд залуучуудад гарын авлага болгон)
- Шилмэл зүйр цэцэн үгс (хэл яриа хөгжүүлэх сургалтын материал болгон)
- Онигооны ном (сэтгэхүй хөгжүүлэх материал болгон)
Хүртсэн цол, шан
[засварлах | кодоор засварлах]- 1996 он — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 1998 -Алтан гадас одон
- 2004 он — Монгол Улсын Гавьяат жүжигчин
- 2014 он-Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон
- 2023 он-Монгол улсын ардын жүжигчин