Jump to content

Олимпын олс таталтын тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын олс таталтын тэмцээн
Олс таталт
Олс таталт
Олимпын наадам
1900  1904  1908  1912  1920  1924  1928  1932  1936  1948  1952  1956  1960  1964  1968  1972  1976  1980  1984  1988  1992  1996  2000  2004  2008 
Медальтнууд
1904 оны зуны олимпын олс таталтын тэмцээн

Олс таталт нь 1900-1920 оны зуны олимпын наадмын хөтөлбөрт багтаж байсан, багийн спорт юм. Анхандаа олимпын олс таталтын тэмцээн нь багуудын хооронд болдог байсан тул нэг улс хэд хэдэн медаль хүртэх боломжтой байв. Ингэснээр 1904 онд Америкчууд, 1908 онд Их Британичууд бүх медалийг хүртэж байжээ.[1]

Олимпын хөтөлбөрт багтдаг байхдаа Олимпын хөнгөн атлетикийн тэмцээний нэг төрөл гэж явдаг байсан ч өдгөө олс таталт нь хөнгөн атлетикаас тусдаа спортод тооцогддог.[2]

1900 оны олимпод нэг багт 6, 1904 онд 5, үлдсэн 3 олимпод 8 хүн багтаж байв. 1900 оны олимпод түрүүлсэн холимог баг нь Швед, Дани тамирчдаас бүрдэж байсан аж.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1Нэгдсэн Хаант Улс Их Британи2215
2Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс1113
3Швед Швед1001
Холимог баг1001
5Франц Франц0101
Нидерланд Нидерланд0101
7Бельги Бельги0011
Нийт55313