Jump to content

Олимпын хоккейн тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын хоккейн тэмцээн
Хоккей
Хоккей
Олимпын наадам
1920  1924  1928  1932  1936  1948
1952  1956  1960  1964  1968  1972
1976  1980  1984  1988  1992  1994
1998  2002  2006  2010  2014  2018
Медальтнууд

Хоккейн тэмцээн Олимпын наадмын тавцанд 1920 онд гарч иржээ. Анх 1920 оны зуны олимпын хөтөлбөрт багтсан бол 1924 оноос Өвлийн олимпын наадмын бүрэн эрхт гишүүн болсон байна. Олимпын наадам нь саяхан болтол сонирхогчид л оролцох эрхтэй тэмцээн байсан тул Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL болон бусад мэргэжлийн лигийн тоглогчид оролцох боломжгүй байв. Эхний 30 жилийн хугацаанд 7 олимпын 6-д нь Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд Чехословак, Швед, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа.

ЗХУ-ын баг 1956 оноос олимпод оролцож эхэлмэгц Канадаас давуу байр суурийг нь булаан авч, оролцсон 9 олимпоосоо 6 алтан медаль хүртсэн билээ. Канадын ихэнх шилдэг хоккейчид нь мэргэжлийн тамирчид байсан тул Канадын Сонирхогчдын Хоккейн Холбоо мэргэжлийн тамирчдын олимпод оролцуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Урт удаан хугацааны мэтгэлцээний үр дүнд Олон Улсын Олимпын Хороо 1988 оны олимпын дараа болсон чуулганаараа мэргэжлийн тамирчдыг олимпод оролцуулахыг зөвшөөрсөн байна. Гэвч олимпын тоглолт NHL-ийн улирлын дундуур явагддаг тул өөрийн лигийн тамирчдаа оролцуулахыг зөвшөөрөхгүй л байв.

1992 оны 7 сард ОУОХ эмэгтэйчүүдийн хоккейн спортыг олимпын их гэр бүлд багтаасан бөгөөд эмэгтэйчүүд 1998 оноос олимпын медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Энэ хугацаанд АНУ, Канадын багуудын аль ялсан нь алтан медаль хүртдэг уламжлал тогтоод байна.

1998 оны олимпын өмнө NHL тоглогчдоо олимпын наадмын шигшээ тоглолтуудад оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан боловч Топ-6 (Канад, Чех, Финлянд, АНУ, ОХУ, Швед) багт ашигтай шийдвэр болсон гэдэг шалтгаанаар 2006 оны олимпын өмнө өөрчлөгдөж, мэргэжлийн тамирчид хэсгийн тоглолтоос эхлэн оролцох болж, багууд хэсэгтээ 5 тоглолт хийх болсон байна.

Оролцсон улсууд

[засварлах | кодоор засварлах]
Тайлбар
# Эзэлсэн байр.
=# Хувааж эзэлсэн байр.
Оролцоогүй.
Q Оролцох эрхээ авсан.
DQ Тэмцээний үеэр хасагдсан.
Тэр үед тухайн улс оршин байгаагүй.
Зүүлт: [1][2]
Эрэгтэй
Улс 1920 1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010 2014 2018 2022 Нийт
 Австрали91
 Австриnr,=5=781013138=9,1091214121013
 Беларусь=5,7493
 Бельгиnr,7nr,=7nr,=8=134
 Болгар121
 Канад1111211324364422417113Q22
 ХятадQ0
 Чех51=5,73764Q7
 Чехословак3=5nr,=5424543232526316
 Финланд776554462733=5,62336Q17
 Францnr,6=5nr,=5=91411810111410
 Германnr,=83=5679=5,810112Q10
 Баруун Герман8(EUA)(EUA)(EUA)773=9,10557(10)
 Зүүн Герман81
 Герман6673*
 Нэгдсэн Хаант Улс34164
 Унгарnr,11=7163
 Итали=99715=9,912912119
 Япон=98111099=11,12138
 Казахстан=5,892
 Латви=139121285
 Нидерланд=9,91
 Норвеги910118=11,11=11,12129111012812
 ОХУ-ын олимпын тамирчид11*
 Польшnr,=84=9768966=7,78101113
 Румын12127=7,84
 Орос(EUN)423465(OAR)Q6(8)
 Словак610135411117
 Словени792
 Өмнөд Солонгос121
 Зөвлөлт Холбоот Улс1311112119
 Швед442=5534524433351=5,5=5,51525Q22
 Швейцарnr,5nr,=73=13359810118101168910Q17
 Украин101
 Нэгдсэн баг11*
 Америкийн Нэгдсэн Улс2223dq,4221562517748=5,628247Q23
 Югослав1491110=11,115
Оролцсон баг781141599109161411121212121212141412121212271
Эмэгтэй
Улс 1998 2002 2006 2010 2014 2018 2022 Нийт
 Канад2111126
 Хятад477Q3
 Финланд3443536
 Герман6573
 Итали81
 Япон6863
 Казахстан81
Солонгос Солонгос81
 ОХУ-ын олимпын тамирчид41*
 Орос566dq,6(OAR)4(5)
 Словак81
 Швед5324476
 Швейцар75354
 Америкийн Нэгдсэн Улс1232216
Оролцсон баг68888846
Эрэгтэй
2002 оны олимпын хоккейн тэмцээний хэсгийн тоглолтод Австри, Латвийн багууд өрсөлдөж байгаа нь.
2006 оны олимпод АНУ-ын баг бие халаалтаа хийж байгаа нь.
2006 оны олимпын хүрэл медальт Чехийн баг.
Олимп Алт Мөнгө Хүрэл
1920 Антверпен Канад Америкийн Нэгдсэн Улс Чехословак
1924 Шамони Канад Америкийн Нэгдсэн Улс Нэгдсэн Хаант Улс
1928 Сан-Мориц Канад Швед Швейцар
1932 Лэйк-Плэсид Канад Америкийн Нэгдсэн Улс Герман
1936 Гармиш-Партенкирхен Нэгдсэн Хаант Улс Канад Америкийн Нэгдсэн Улс
1948 Сан-Мориц Канад Чехословак Швейцар
1952 Осло Канад Америкийн Нэгдсэн Улс Швед
1956 Кортина д'Ампеццо Зөвлөлт Холбоот Улс Америкийн Нэгдсэн Улс Канад
1960 Ско-Валли Америкийн Нэгдсэн Улс Канад Зөвлөлт Холбоот Улс
1964 Инсбрук Зөвлөлт Холбоот Улс Швед Чехословак
1968 Гренобль Зөвлөлт Холбоот Улс Чехословак Канад
1972 Саппоро Зөвлөлт Холбоот Улс Америкийн Нэгдсэн Улс Чехословак
1976 Инсбрук Зөвлөлт Холбоот Улс Чехословак Баруун Герман
1980 Лэйк-Плэсид Америкийн Нэгдсэн Улс Зөвлөлт Холбоот Улс Швед
1984 Сараево Зөвлөлт Холбоот Улс Чехословак Швед
1988 Калгари Зөвлөлт Холбоот Улс Финланд Швед
1992 Альбервилль Нэгдсэн баг Канад Чехословак
1994 Лиллехамер Швед Канад Финланд
1998 Нагано Чех Орос Финланд
2002 Солт Лэйк Сити Канад Америкийн Нэгдсэн Улс Орос
2006 Турин Швед Финланд Чех
2010 Ванкувер Канад Америкийн Нэгдсэн Улс Финланд
2014 Сочи Канад Швед Финланд
2018 Пёнчан ОХУ-ын олимпын тамирчид Герман Канад
2022 Бээжин
Эмэгтэй
Олимп Алт Мөнгө Хүрэл
1998 Нагано Америкийн Нэгдсэн Улс Канад Финланд
2002 Солт Лэйк Сити Канад Америкийн Нэгдсэн Улс Швед
2006 Турин Канад Швед Америкийн Нэгдсэн Улс
2010 Ванкувер Канад Америкийн Нэгдсэн Улс Финланд
2014 Сочи Канад Америкийн Нэгдсэн Улс Швейцар
2018 Пёнчан Америкийн Нэгдсэн Улс Канад Финланд
2022 Бээжин

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
2006 оны олимпод оролцсон Канадын шигшээ баг.
2006 оны олимпод ОХУ-ын шигшээ баг бие халаалт хийж буй нь.

Олимпын наадмын хоккейн тэмцээнээс авсан медалийн нь тоогоор улс орнуудыг жагсаасан хүснэгт.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Канад94316
2 Зөвлөлт Холбоот Улс7119
3 Америкийн Нэгдсэн Улс28111
4 Швед2349
5 Чех1012
 Нэгдсэн Хаант Улс1012
6 ОХУ-ын олимпын тамирчид1001
 Нэгдсэн баг1001
9 Чехословак0448
10 Финланд0246
11 Герман0112
 Орос0112
13 Швейцар0022
14 Баруун Герман0011
Нийт24242472
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Канад4206
2 Америкийн Нэгдсэн Улс2316
3 Швед0112
4 Финланд0033
5 Швейцар0011
Нийт66618
  1. "Ice hockey and Olympism" (PDF). Olympic Review. International Olympic Committee. 1984. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-04-02. Татаж авсан: 2009-03-10.
  2. "Ice hockey - Olympics". Sports-reference.com. Татаж авсан: 2009-03-09.

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Олимпын хоккейн тэмцээн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан