Jump to content

Олимпын кёрлингийн тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын кёрлингийн тэмцээн
Кёрлинг
Кёрлинг
Олимпын наадам
1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010
Үзүүлэх тоглолтын хувиар орсон жилийг налуу үсгээр бичив
Медальтнууд

Кёрлинг (англ. curling, шотланд. curl — чулуны мөсөн дээр тойрог хэлбэрээр гулсуулах) нь анхны Өвлийн олимпын наадам 1924 онд Шамонид болоход хөтөлбөрт нь багтжээ. Гэхдээ уг олимпын кёрлингийн тэмцээний дүнг Олон Улсын Олимпын Хороо 2006 оныг хүртэл албан ёсных гэж тооцдоггүй байсан юм. Дараа нь үзүүлэх спортын хувиар 1932 оны олимпод багтаж, удаан хугацаагаар завсарласны эцэст 1988, 1992 онд дахин үзүүлэх спорт болон оржээ. Эцэст нь 1998 оны Наганогийн олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтах болсон байна.

Түүнчлэн Бавари кёрлинг ч гэгддэг айсшток хэмээх төстэй спорт (Герман: eisstockschießen) 1936, 1964 оны өвлийн олимпуудад үзүүлэх төрөл болон багтаж байжээ. Тэдгээр нь тусдаа төрөл тул кёрлингийн спортын тэмцээнд хамаарагдахгүй.

Өдгөө олимпын дэвжээнд эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр кёрлингчид аваргаа шалгаруулдаг. Холимог багийн төрлийг 2010 оны өвлийн олимпын хөтөлбөрт багтаах санал гарсан боловч Олимпын Хөтөлбөрийн Зөвлөл уг төрлийг хангалттай хөгжөөгүй гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй[1].

Оролцогч орнууд

[засварлах | кодоор засварлах]

Олимпын кёрлингийн тэмцээнд оролцож байсан орнуудыг оролцсон олимп, эзэлсэн байраар нь доорх хүснэгтэд харуулав.

Эрэгтэй
Улс19241998200220062010Оролцсон удаа
 Канад4
 Хятад81
 Дани792
 Финланд52
 Франц1073
 Герман86864
 Нэгдсэн Хаант Улс78455
 Итали71
 Япон61
 Норвеги54
 Шинэ Зеланд101
 Швед*54945
 Швейцар64
 Америкийн Нэгдсэн Улс49104

*Шведийн 2 баг, 2 тусдаа мөнгөн медаль хүртсэн.

Эмэгтэй
Улс1998200220062010Оролцсон удаа
 Канад4
 Хятад1
 Дани9954
 Герман9563
 Нэгдсэн Хаант Улс5574
 Итали101
 Япон78784
 Норвеги6743
 Орос10693
 Швед64
 Швейцар43
 Америкийн Нэгдсэн Улс848104

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Канад3328
2 Швед2115
3 Нэгдсэн Хаант Улс2002
4 Швейцар1225
5 Норвеги1113
6 Дани0101
 Финланд0101
8 Хятад0011
 Франц0011
 Америкийн Нэгдсэн Улс0011

2010 оны өвлийн олимпын дараах байдлаар.

Олимп Алт Мөнгө Хүрэл
1924 Шамони  Нэгдсэн Хаант Улс  Швед I
 Швед II
 Франц
1928-1994Олимпын хөтөлбөрт багтаагүй
1998 Нагано  Швейцар  Канад  Норвеги
2002 Солт-Лэйк Сити  Норвеги  Канад  Швейцар
2006 Турин  Канад  Финланд  Америкийн Нэгдсэн Улс
2010 Ванкувер  Канад  Норвеги  Швейцар
  • 1924 онд мөнгөн медаль хоёр олгогдсоныг хоёуланг нь Шведийн багууд хүртжээ.
Олимп Алт Мөнгө Хүрэл
1998 Нагано  Канад  Дани  Швед
2002 Солт-Лэйк Сити  Нэгдсэн Хаант Улс  Швейцар  Канад
2006 Турин  Швед  Швейцар  Канад
2010 Ванкувер  Швед  Канад  Хятад
  1. "Olympic Programme Updates". Olympic.org. 2006-11-28. Татаж авсан: 2008-08-20.