Jump to content

Олимпын триатлоны тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын триатлоны тэмцээн
Триатлон
Триатлон
Олимпын наадам
2000  2004  2008
Медальтнууд

Триатлон зуны олимпод анх багтсан нь Сидней хотод зохиогдсон 2000 оны олимп байсан бөгөөд түүнээс хойш олимпын төрөлд багтсаар иржээ. Олимпын триатлоны тэмцээнийг Олон Улсын Триатлоны Холбоо удирдан зохион байгуулдаг.

2000 оны зуны олимпод анх триатлоны спорт багтахад 48 эмэгтэй, 52 эрэгтэй тамирчин аваргын төлөө өрсөлджээ. Олимпын триатлоны тэмцээний гурван төрлийн зайг "олон улсын" буюу "стандарт" хэмжүүрээр тогтоосон байдаг: усанд сэлэлт - 1.5 км, дугуй - 40 км, гүйлт 10 км. 2004 онд зайн хувьд өмнөхтэйгээ адилхан байсан бөгөөд оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 50-иар тогтоожээ. Харин 2008 оны Бээжингийн олимпод оролцогчдын тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр 55 болгож нэмэгдүүлсэн байна.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

3 олимпоос нийт 18 медалийг 9 улсын тамирчид хуваан хүртжээ.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1Австрали Австрали1214
2Шинэ Зеланд Шинэ Зеланд1113
3Канад Канад1102
Герман Герман1102
5Швейцар Швейцари1023
6Австри Австри1001
7Португал Португал0101
8Чех Чех0011
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс0011

Олимпын триатлоны тэмцээнээр эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүрдээ аваргаа шалгаруулна. Зайн хувьд ижилхэн 1.5 км, 40 км, 10 км байдаг. Гараанаас бөөнөөр гарах бөгөөд дугуйн уралдааны хэсэгт тамирчид бүлэг үүсгэн, ээлжилж салхиа хагалж явахыг зөвшөөрдөг.

Оролцсон улсууд

[засварлах | кодоор засварлах]

Дараах улсууд олимпын триатлоны тэмцээнд тамирчдаа оролцуулж байв.

Улс000408Нийт
 АргентинMB-2
 АвстралиBBB3
 АвстриMBB3
 БельгиWWM3
 Бермуд-MW2
 БразилBBB3
 КанадBBB3
 ЧилиM-W2
 ХятадWWB3
 КолумбиWW-2
 Коста-РикаW--1
 ЧехBBB3
 ДаниBMM3
 Эстони-MM2
 ФранцBBB3
 ГерманBBB3
 Нэгдсэн Хаант УлсBBB3
 ГрекMMF3
 Хонконг-MB2
 УнгарBBB3
 Ирланд--W1
 ИталиBWB3
 ЯмайкаW--1
 ЯпонBBB3
 КазахстанMBM3
 ЛюксембургWWB3
 Мексик-MB2
 НидерландBWB3
 Нидерландын АнтиллM--1
 Шинэ ЗеландBBB3
 Польш--B1
 Португал-WB2
 ОросWBB3
 Словак--M1
 Өмнөд АфрикBBW3
 ИспаниBBB3
 ШведM-W2
 ШвейцарBBB3
 Сири--M1
 УкраинMMB3
 Америкийн Нэгдсэн УлсBBB3
 ВенесуэлMM-2
 ЗимбабвеM-M2
Улс343336 
Он000408

Тайлбар: M - зөвхөн эрэгтэй; W - зөвхөн эмэгтэй; B - хоёул.

Уралдааны зам нь тухайн газар орны онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг тул триатлоны спортод олимпын дээд амжилтыг албан ёсоор тооцдоггүй.

Эрчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Саймон Витфелд Сиднейд тогтоосон бол эмэгтэйчүүдийн албан ёсны бус дээд амжилтыг Эмма Сновсилл Бээжинд тогтоосон аж.

Хүйс Нэр Хугацаа Олимп
Эрэгтэй Саймон Витфелд, Канад 1:48:24.02 2000
Эмэгтэй Эмма Сновсилл, Австрали 1:58:27.66 2008

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]