Олон улсын газар зүйн олимпиад
Олон Улсын Газар зүйн Олимпиад (IGeO) нь дэлхийн өнцөг булан бүрээс шалгарч ирсэн 16-аас 19 насны газарзүйн сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг тэмцээн юм.
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Энэхүү тэмцээнд улсаа төлөөлж оролцохоор ирсэн сурагчид нь өөрсдийн улсын Үндэсний Газарзүйн Олимпиадаасаа мянга мянган хүүхдүүдээс шигшигдэж ирсэн сурагчид байдаг. ОУГО нь бүх оролцогчдын газарзүйн хичээлийн мэдлэг болон орон зайн бүтэц загвар буюу үйл ажиллагаанд тулгуурласан авьяас чадварыг нь шалгадаг болно. ОУГО нь гурван хэсгээс бүтнэ: бичгийн ажил, Мультимедиа тест мөн хээрийн дадлага. Хээрийн дадлага нь судалгаа ажиглалт хийн газрын зураг бүтээх газарзүйн дүн анализ хийх ажлуудаас тогтдог. Арга хэмжээний турш сурагчид мөн багаар ханын сонин хийх, соёлын мэдлэгээ солилцох, анд нөхөр бололцох, эзэн орны хотыг судлах зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд хамрагддаг юм.
Олон Улсын Газарзүйн Олимпиад нь Олон Улсын Газарзүйн Холбоо (IGU) Олимпиадын Бодлогын Хүчнээс зохион байгуулагддаг бөгөөд ОУГХ нь эзэн орны зохион байгуулагчид болон олон улсын зөвлөлийн зөвлөгөө оролцоотойгоор шалгалтын материалыг боловсруулдаг.
ОУГО нь 1996 онд анх удаагаа зохион байгуулагдсанаас хойш жилд 2 удаа зохиогддог байсан боловч олон улсад нэр хүндтэй тэмцээн болж 2012 оноос хойш бусад Олон Улсын Шинжлэх Ухааны Олимпиадууд -ын адил жил бүр зохиогддог болжээ.
Монгол улсын багийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын газарзүйн сурагчид энэхүү тэмцээнд идэвхтэй оролцдог бөгөөд 2016 онд БСШУСЯ-ы Харьяа "Шинэ Эрин" Олон Улсын Лаборатори сургуулийн сурагч Энхзаяагийн Жагар БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон Олон Улсын Газарзүйн 13-р Олимпиадаас Монголын багийн анхны медаль болох мөнгөн медалийг хүртсэн юм.
Өмнөх олимпиадууд
[засварлах | кодоор засварлах]- 1996: Нидерланд
- 1998: Португал
- 2000: Өмнөд Солонгос
- 2002: Өмнөд Африк
- 2004: Польш
- 2006: Австрали
- 2008: Тунис
- 2010: Тайвань
- 2012: Герман
- 2013: Япон
- 2014: Польш
- 2015: Оросын Холбооны Улс
- 2016: Хятад улс
Ирэх олимпиадууд
[засварлах | кодоор засварлах]- 2017: Серби