Jump to content

Перес де Куэльяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Перес де Куэльяр

Хавьер Перес де Куэльяр де ла Герра (испани. Javier Pérez de Cuéllar y de la Guerra; 1920 оны 1-р сарын 19-нд Перу улсын Лиа хотод төрсөн — 2020 оны 3-р сарын 4-нд Лима хотод нас барсан) — перугийн дипломат, 1982 оны 1-р сарын 1-нээс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл НҮБ-ын 5 дахь Ерөнхий нарийн бичгийн даргааар ажилласан. 2000-2001 онд Перу улсын Ерөнхий сайдын алба хашсан.

Хавьер Перес де Куэльяр 1940 онд Перугийн Олон улсын харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь 1944 онд дипломат албанд шилжсэн байна. Тэрээр Франц, Их Британи, Боливи, Бразил дахь Перугийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан. 1964 онд Перу улсаас Швейцар дахь Элчин сайдаар, 1969-1971 онд Перу улсаас ЗХУ, Польш улсад болон 1977-1979 онд Венесуэлд Элчин сайдаар томилогдон ажилласан байна. Үүнээс гадна 1971-1982 онд. Хавьер Перес де Куэльяр НҮБ-д суугаа Перугийн байнгын төлөөлөгчөөр ажилласан байна.

1981 онд де Куэльярыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гарахаас өмнө 16 удаа санал хураалт явуулж байжээ. 1982 оны 1-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон тэрбээр энэ албан тушаалд хоёр удаа улиран ажиллаж, олон зөрчил мөргөлдөөнд зуучлагчаар идэвхтэй оролцож байжээ.

1995 онд тэрээр Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч 22 хувийн санал авч, япон гаралтай Альберто Фүжиморид ялагдсан.

2000-2001 онд Перес де Куэльяр Перугийн Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд, 2002-2004 онд Латин Америкийн Холбооны Конгрессын даргаар ажиллаж байжээ.

Сонирхолтой баримтууд[засварлах | кодоор засварлах]

  • Хавьер Перес де Куэльяр бол орчин үеийн дэлхийн хамгийн урт насалсан төр, засгийн тэргүүнүүдийн нэг юм.
  • Хавьер Перес де Куэльяр бол Перугийн бүх удирдагчдын хамгийн өндөр насалсан хүн байсан юм.
  • Хавьер Перес де Куэльяр бол зуу гаруй жил амьдарсан дэлхийн хорин төр, засгийн тэргүүний нэг юм.