Поль Ланжевен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Поль Ланжевен

Поль Ланжевен (фр. Paul Langevin, 1872 оны нэгдүгээр сарын 231946 оны арванхоёрдугаар сарын 19) — Францын нэрт физикч, нийгмийн зүтгэлтэн байв.

Замнал[засварлах | edit source]

Эх орондоо физик, химийн боловсрол олж авсан Ланжевен Англид очиж нэрт физикч Жозеф Томсон дэргэд ажилласан явдал түүний цаашдын бүтээлч үйлст их тус болжээ. Эх орондоо буцаж ирснийхээ дараа Парист их, дээд сургуулиудад багш, захирлаар ажиллахын зэрэгцээ Пьер Кюри гийн[1] удирдлаган дор эрдэм шинжилгээ ний ажлаар тууштай оролдон рентген туяаны үйлчилгээн дор хийн иончлогдох үзэгдлийг судалж, жирийн ионоос 1000 дахин их масстай, эерэг цэнэглэгдсэн хүнд ион байдгийг тэр нээсэн байна. Үүний дараа соронзон үзэгдлийг судлах талаар ихээхэн амжилт олж дэлхий дахинд алдаршсан билээ.

Альберт Эйнштейн, Пауль Эренфест, Поль Ланжевен, Хейке Камерлинг Оннес болон Пьер Вейс нар Лейден дэх Эренфестийн гэрт.

Тэрээр металлын электрон онолын үндсэн дээр соронзоны үндсэн үзэгдлүүдэд тайлбар өгч 1903-1905 онд диамагнетизм, парамагнетизм ын термодинамик, статистик онол ыг боловсруулжээ. Парамагнетизмын статистик онол нь бодис ын бүтцийн судалгаанд статистик ийн механикийг хэрэглэх загвар болсон юм.[2]

Ланжевений тэгшитгэл:

Хэт авиа ны салбарт хийсэн түүний судалгааны ажил нь практик ийн чухал ач холбогдолтой юм. Тэрээр их чадалтай хэт дууны долгионыг бий болгохын тулд пьезо-цахилгааны үйлчилгээ г ашигласан байна. Энэ нь усан доорх дохиог үүсгэх, гүнийг хэмжих чухал боломж олгожээ. Энэ цааш үргэлжилсээр шумбагч хөлгийн төсөл дээр ажиллахад хүрч байв.

Фашизмын эсрэг, энх тайвны төлөө цогтой тэмцэгч эрдэмтэн Ланжевен 1898 онд зохион байгуулагдсан Францын хүний эрхийн холбооны идэвхитэй зүтгэлтний нэг байв.[2]

Эшлэл[засварлах | edit source]

  1. doi:10.1258/ult.2011.011027
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  2. 2.0 2.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. 

Холбоос[засварлах | edit source]