Потсдамын уулзалт

Холбоотон гурван гүрний удирдагчид, тус тусын гадаад хэргийн сайдуудын хамт
Потсдамын уулзалтын өдөрлөг болсон газар, Цецилийнхоф ордон

Холбоотон гурван гүрний удирдагчдын Потсдамын уулзалт гэж Германыг ялсан Гурван гүрний удирдагч ЗХУ-ын Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 7-8 сард Германы Потсдам хотод хийсэн уулзалтыг хэлдэг.

Холбоотон гүрнүүд Германыг ялсаны дараа Потсдам хотноо хийсэн уулзалтаар ялагдсан герман, европын асуудал болон дайны дараах дэлхийн хэмжээнд нөлөөллийн бүсүүдээ хувааж авах талаар голлон тохирсон байна. АНУ, Их Британийн жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд 1-2 сая цэргийн хохирол үзэх бөгөөд азийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут цохих нь бараг боломжгүй дээрх тооцоон дээр нэмж асар их хохирол үзэх магадлалтай гэж үзэж байжээ. Иймд Японы эсрэг дайнд ЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаанд ялах сонирхол бүхий байсан АНУ, Их Британийн удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайнд оролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусад удирдлагуудад хүргүүлж байжээ.

ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой бөгөөд ингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулах шаардлага тавьсан байна. Энэ тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг болзол тавьсан байна. Үүнийг АНУ, Их Британийн удирдагч нар зөвшөөрсөн бөгөөд Сталины ятгалгаар энэ тухай БНХАУ-д албан ёсоор мэдэгдэх үүргийг Трумэн биечлэн авсан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Потсдамын уулзалт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан